Нууц мэдээллийн уурхай

“Эх тэргүүн” компаний байранд ЗЭЭЛДЭГЧ ЗЭЭЛДҮҮЛЭГЧ нар зодолджээ

Нийтэлсэн: 2017-10-30 01:26:42

 

Зодолдохоос ч аргагүй их мөнгө байжээ. “Эх тэргүүн” компаний захирал П.Г нь иргэн Ц.Ц-гээс 12...  сая төгрөг зээлсэн гэнэ. Эхлээд бизнесмэн хүмүүсийн хувьд соёлтой ярьцгаасан байна. Зээлдүүлэгч нь компаний захирлын өрөөнд очиж мөнгөө асуужээ. Ер нь сардаа нэг удаа очиж мөнгөө нэхдэг гэнэ. Ярилцах үер компаний захирал төрсөн өдөр нь болоод өнгөрсөнийг гэнэт санаж жолоочоо явуулан нэг шил архи авчруулжээ.Зээлдүүлэгч ч хариуд нэг шил архи авсан агаад архины халуунд яриа хөөрөө ширүүссэн байна. “Миний мөнгийг хэзээ өгөх гэж байна,  ББСБ надаас мөнгөө нэхээд болдоггүй, зээлжих эрхийг нь бууруулна гэж дарамтлаад байна” гэх зэргээр зовлонгоо тоочжээ. Сүүлдээ маргаан хэрүүл болж захирал “чи миний хоёр чихийг огтлохгүй бол юу авдаг юм бэ?, битгий ингэж царай алд, мөнгийг чинь өгнө ш дээ” гэхэд ““хуц солиор, хүний мөнгө авчихаад ингээд байхдаа яадаг юм бэ” гэх зэргээр хэрэлджээ.  Гэтэл захирал ширээний ард сууж байсан  зээлдүүлэгчийг гэнэт татаж ирээд мөргөчихжээ. Тас гээд л явчихсан гэнэ. Ухаан ороход хувцас нь цус бас шалаар нэг цус болсон байжээ. Харин захирал “....Ц-г агсраад янз бүр болоод байхаар нь жолооч Баярааг дуудаад таксинд суулгаж өг гээд явуулсан.  Гэтэл удагүй буцаад ороод ирсэн. Тэгээд өнөөх л мөнгө төгрөгний асуудлаа яриад ална хядна гээд намайг барьж авч боож, түлхэж унагаад дээр гарч шанаа руу нэг цохиж цээж хөл дээр дэвлэхэд бөөн чимээ гарч жолооч орж ирж салгасан. Үүнээс болж хөл гэмтсэн, эрүүл мэнд хохирсон...” гэжээ.  Ийнхүү бизнесмэнүүдийн дунд өр ширнээс болсон хурц маргаан ширүүн зодоон үе үе болдог болжээ
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших