Нууц мэдээллийн уурхай

Австрали эр талийгаач эхнэрийнхээ БУЛШЫГ тонуулчдаас хамгаалж ШӨНӨ бүр сахиж хонодог

Нийтэлсэн: 2017-10-29 02:10:59

Daily Mail-д мэдээлснээр Австралийн Сандерланд мужийн Нортумбри хотын оршуулгын газар сүүлийн хагас жилийн дотор олон удаа халдлагад өртжээ. Үл мэдэгдэх тонуулчид шөнөөр булшыг ухаж сэндийлж булшны гантиг чулуу, чимэглэлээс эхлээд талийгаачдад зүүж оршуулсан үнэт эдлэлийг хүртэл  тонодог болжээ. Иргэд хотын захиргаа болон цагдаагийн газартаа шаардлага тавьсан ч байдал дээрдсэнгүй тонуул үргэлжилсээр байгаа аж. Өдгөө 60 настай Жорж Тернбулл гэдэг эр талийгаач эхнэрийнхээ булшыг хамгаалж орой бүр сахиж хонож байгаа гэнэ.  Эхнэр Бевэрли нь 2015 онд нас барж хотын оруушгын газар оршуулжээ. 

-Эхнэр нь маань миний хамгийн хайртай эмэгтэй одоо ч хэвээрээ байгаа. Оршуулгын газрыг тонож эхлэхэд өөдгүй амьтад Беверлигийн маань биед хүрч байгаа байх гэж бодогдоод шөнө ч нойр хүрэхээ больсон. Гэтэл хотын захиргаа цагдаагийн газар оршуулгын газрынхан юу ч хийсэнгүй. Эхнэрийн маань булшны зэргэлдээх хэд хэдэн булшыг тоносонд ингэж өөрөө хамгаалахаар шийдсэн-
Ингээд шөнө бүр ирж хайрт эхнэрийнхээ булшыг сахиж хонодог болжээ. 
-Би өөрийн биеэр хотын захиргаа, цагдаагийн газарт хэдэнтээ очиж гомдол шаардлага тавьсан ч тэд бараг хөдлөсөнгүй. Цагдаагийн  газар эргүүл тогтмол ажиллаж байгаа гэдэг ч тэр нь өнжөөд л шөнөдөө нэг эргэсэн болдог. Оршуулгын газар камер тавихыг шаардахад өртөг өндөртэй гэсэн хариу өгсөн. Эцэст нь би ямар ч хамгаалалтгүй хотод амьдарч байгаа юм байна гэдгээ л ойлгосон-
 
 
Жорж өөрөө ч эмнэлгийн хяналтанд байдаг агаад эмч нар шөнө бүр нойроо алдах нь эрүүл мэндэд нь маш аюултайг сануулж хоригложээ. Гэсэн ч тэрээр хотын захиргаа, цагдаагийн газрыг шийдвэртэй арга хэмжээ авах хүртэл энэ үйлдлээ үргэлжлүүлнэ гэжээ.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших