
УИХ-ын гишүүн М.Билэгт төрийн албанаас хууль бусаар халагдаад шүүхийн шийдвэрээр буцаад албандаа очихоор болсон иргэдийг хамгийн заргач хэмээн Их хурлын индрээс зарлалаа. Мөн төрийн алба ажлыг унагаасан гэж буруутгав. Шүүх ажлаасаа халагдсан хүн болгоныг буцаан ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргадаггүй. Хууль бусаар халагдсан болохоор нь л зохих шийдвэр гаргасан. Халагдагсадын иргэдийн дунд ганц нэг хариуцлага алдсан, албан ажилдаа тэнцэхгүй хүн байгаа нь үнэн. Гэхдээ нийтээрээ тийм биш. Ажлаасаа халагдагсадын дунд жирэмслээд ажилгүй болсон хүн ч бий. Эмэгтэй хүний хувьд М.Билэгт үүнийг ойлгохгүй нь гайхалтай. Ийнхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орохоор болсон хүмүүс нь заргач төрийн ажлыг унагаагчид аж. Ер нь төрийн албанд тэнцэхгүй гэнэ. Өдгөө боловсролын салбарын ажил унавал Ц.Цогзолмаа огт буруугүй болох юм байна. ЭМ-ийн салбарт ахиц дэвшил гарахгүй бол энэ нь Д.Сарантуяагийн бус салбарын ажиллагсадын буруу болж таарах нь. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд ямар ч хариуцлага хүлээхгүй нь...Тэгвэл М.Билэгт та УИХ-ын гишүүний ажилд тэнцэж байгаа юу ?, Имиж, ярианы чадвараараа ард түмнийг төлөөлөх төлөөллийн шаардлагыг хангасан гэж өөрийгөө үздэг үү ?
НУУЦ.мн
Ene estoi ergvv avgai yu yrij bgaagaa uuruu oilgodog bolov u