Ж.Эрдэнэбатын Засгийн газрын босгосон 800 САЯ доллар У.Хүрэлсүхийн АМИНД орно
.jpg)
Маш муу ажиллаж байсан Засгийн газрыг огцруулсан хэмээн тухайн үед “топорчууд” гэгдэж байсан 33-ын бүлэг мэдэгдэж байсан. Гэтэл өдгөө ажлаа муу хийсэн нөхдийнхөө ачаар ирэх жилийн өр ширээ дарж амьсгаа авахтай болж байгааг дуртай дургүй ч хүлээлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхлүүлсэн олон улсын хөрөнгийн зах зээлээс 800 сая долларыг бонд босгох ажиллагаа амжилттай болжээ. Бүр төлөвлөж байснаас хамаагүй бага хүүтэй босгож чаджээ. Тус бонд 5.нь 6%-ийн хүүтэй бөгөөд 5.5 жилийн хугацаатай агаад уг мөнгөр 2018 оны 1-р сард төлөх “Чингис” бондын 500 сая долларын бондын өрийг дарна. Үүнээс гадна бондын өрийн хүү нь буурч хугацаа нь 5,5 жилээр сунгагдахаар болжээ. Монголын эдийн засаг уналтанд орж хөрөнгө оруулагчид гарч, олон улсын зээлжих зэрэглэл буурсан хүнд үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар бараг боломжгүй зүйлийг хийж 800 сая доллар босгож оруулж иржээ. Магадгүй улс орныг хямралаас гаргах шилдэг эдийн засагчийг МАН-ын хуйвалдагсад унгасан байж болно. У.Хүрэлсүхийг дайчин зоригтой эр хүн гэдэг. Гэхдээ одоо бидэнд биеийн баатар биш билэг оюуны баатар хэрэгтэй.
