.jpg)
300 мянга их үү бага уу ... Та бидэнд их мөнгө. Харин засагт гарсан баячуудад бага мөнгө. Бараг өдрийн хоолных нь үнэ. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ мөнгийг иргэдэд хангалттай гэж үзжээ. Бүр энэ мөнгийг аваад сэтгэл нь ханаж ходоод нь дүүрнэ хэмээн тооцож байгаа аж. У.Хүрэлсүх өөрөө 1,5 тэрбумын хадгаламжтай. Хэрвээ өөрт нь 300 мянган өгвөл уурлах биз. Засгийн газрын сайд нар нь бараг шахуу тэрбумтангууд ... Сангийн сайд мөн эсэх нь тодорхойгүй болсон Ч.Хүрэлбаатар гэгч нөхөр зүтгэж байж засагт орчихоод ард иргэдийг ягаварласан бүр доромжилсон шийдвэрээ батлуулах гэж зүтгэж явна. Гэхддээ цаад зорилго нь Засгийн газрын нэр хүндийг унгаж байр суурийг нь ганхуулах гэсэн байж магадгүй. Толгой дээгүүр сэлэм эргүүлдэг хүн ар талд юу болж байгааг гадарлах ч үгүй биз. Улстөрийн хүрээнд "увс хүн"-д АН МАН гэж байдаггүй гэсэн яриа явдаг. Харин Ерөнхийлөгч амжиж маш зөв хориг тавьлаа. Одоо хоригт уурлаж байгаа хүмүүс нь Засгийн газрынхан бас баар караокены эзэд биз. Зугаа цэнгээний газрын эзэд 300 мянгааа авсан төрийн албан хаагчид бөөнөөр ирж найрлахыг хоног тоолон хүлээж байсан.
NUUTS.mn