Нууц мэдээллийн уурхай

Эцэг эхийг нь шоронд суулгасан ЦАГДАА хүүг нь төрсөн өдрөөр нь БАЯРЛУУЛЖЭЭ

Нийтэлсэн: 2017-10-26 07:26:47

 

Висконсин мужийн Грийн Вэй хотын дунд сургуулийн багш нарын бичсэн пост цахимд алдаршиж байна. Тус сургуулийн бага ангийн нэгэн сурагчийн эцэг эх хар тамхины хэргээр баривчлагдан найман жил хорих ялаар шийтгүүлжээ. Хүүг хамаатнуудых нь асрамжинд шилжүүлсэн байна. Саяхан хүүгийн төрсөн өдөр болжээ. Гэтэл үүнийг асрамжилан хамгаалагчид нь, багш ангийн найз нар нь мэдээгүй байжээ. Тэр өдөр хотын цагдаагийн газрын мөрдөгч Даррил Робинсон сургууль руу залгаж хичээл тарах үеэр хүү дээр очино гэдгээ хэлжээ. Харин төрсөн өдрийн бэлэг барьсан цагдааг хараад багш нар нь хүүгийн төрсөн өдөр болохыг мэджээ. Цагдаа хүүд баярын мэнд хүргэж бэлгээ гардуулаад дагуулан МакДональдсд оруулан дайлж дараа нь паркад тоглуулаад гэрт нь хүргэж өгчээ.
 
 
Хүү цагдааг таньж байсан гэнэ. Учир нь тэрээр аав ээжийг нь баривчлахаар гэрт нь ирсэн аж. Сүүлд багш нарын олж мэдсэнээр Даррил Робинсон нь хар тамхи зардаг эцэг эхийг нь гардан мөрдөж илрүүлсэн байжээ. Мөн шүүхэд шилжүүлэн гэм бурууг нь баталжээ. Гэхдээ тэрээр хорих ял авсан эхнэр нөхрийн ард ганц хүү нь үлдсэн гэдгийг мэдэж байсан агаад эцэг эхийх нь өмнөөс баярлуулж байгаагаа хэлжээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших