Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүхийн сэлэм ГЯЛС, Х.Баделханы толгой БӨНДГӨС гэнэ үү ...

Нийтэлсэн: 2017-10-26 02:47:07

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэвэрлэх байгууламжийн төслийг БХБ-ын сайд Х.Баделхан толгойгоороо хариуцана гэв. Энэ нь хариуцлага алдвал толгойтой нь ярина гэсэн үг. Ийнхүү Ерөнхий сайдын сэлэм гялс сайдын толгой бөндгөс болох янзтай. У.Хүрэлсүх сахилга хриуцлагын тухай сүртэй сүржин үг хэлдэг нь зоригтой шийдэмгий гэдэг пиар имижтэй нь овоо таардаг. Түүнийг шүүрэн авч цацагчид ч энэ талаас нь их магтдаг. Гэтэл цэвэрлэх байгууламж нь нүсэр ажилтай том төсөл. Ганцхан БХБЯ-наас хамаарахгүй, хотын захиргаа болон БОАЖЯ ч ихээхэн үүрэгтэй. Хотын дарга С.Батболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төдийгүй УИХ-ын  Байгаль орчин,хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ч хариуцлага хүлээж оролцох ёстой. Энэхүү маш чухал бас том ажлыг Засгийн газрын өмнөөс Ерөнхий сайд хариуцах учиртай баймаар. Сайд нь Засгийн газрын өмнө хариуцлага хүлээ. Харин Ерөнхий сайд ард түмний хариуцлагаа хүлээ... Гэтэл өөрөө юу ч хариуцахгүй болж таарч байна. Өмнөөс нь нэг сайд “толгойгүй” болох янзтай. Хотын дарга ч Ерөнхий сайдыг дууриагаад эхэллээ. Утаа цэвэрлэх байгууламжин талаар үг дуугарсангүй. Өмнөөсөө Ногоон Хөгжил ,агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч  Ж.Батбаясгаланаа л явуулдаг болжээ. Ийнхүү энэ ажилд эхнээсээ хариуцлагаас зугтаах бусдад тохох гэсэн заль  ажиглагдаж эхэллээ. Хэрвээ хийж амжихгүй бол Х.Баделхан унана. Тэрээр хар биш буурал үстэй толгойтой. Ерөнхий сайдын хүмүүс “толгой” авахаар ирэхээс өмнө амжуулаад үсээ хараар будчих. Тэд буурал толгой л хайж ирнэ. 

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших