Нууц мэдээллийн уурхай

“Дорнод МАК”-ын инженер ТӨЛӨӨЛӨГЧӨӨР сонгогдсоны баяраараа хүний ХӨЛ ХУГА хавсарчээ

Нийтэлсэн: 2017-10-26 01:54:40

“Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг” гэж үнэн аж. Н.Номтойбаяр баавгай агналаа, хутгаа далайлаа, хүн мөргөлөө гээд байнга хэл аманд ордог. Тэгвэл Дорнод аймаг дахь “МАК” компаний инженер Б.Хатанбаатар нь Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны баяраа тэмдэглээд гарахдаа  хүний хөл хуга хавсарчээ. Н.Номтойбаяр гарандаа бяртай бол инженер хөлөндөө бядтай аж. Инженерийг төлөөлөгчөөр сонгогдоход нь найзууд нь “Ханан булаг” гэдэг зоогийн газарт урьж баярыг нь тэмдэглэжээ. Тэр ердөө хоёрхон лонх шар айраг уусан гэнэ. Хохирогч О.Э нь ядаж байхад шинэхэн төлөөлөгчтэй шүргэлцжээ. “Яагаад мөрөөрөө явж байхад шүргээд байгаа юм бэ” гэхэд төлөөлөгч “яадаг юм, п-да минь” гэж хараажээ. Ингээд барьж аваад л хавсраад унагажээ. Газар унахад хөл нь “тас” гэж дуугарчээ. Унасан байхад төлөөлөгч цээжин дээр нь өвдөглөөд босохгүй байсан гэнэ. Ийнхүү ардынхаа төлөө зүтгэх ИТХ-ын төлөөлөгч жирийн ардад жинхэнэ төрхөө харуулжээ.

Энэ үед азаар араас нь хүүхнүүд “Хатнаа явъя” гээд дуудахад л босжээ. “Хөл хугалчихлаа шүү дээ” гэхэд “битгий баашлаад бай” гээд тоолгүй машиндаа суугаад явжээ. Хохирогч босож чадалгүй хагас цаг гаруй орилж хэвтсэн гэнэ. Эмнэлэгт очоод тэр шөнөдөө ч өвчиндөө орилж хаширч хоножээ. Түүний хөлийн яс хоёр газраа буюу хөлийн шагайн дээгүүрээ, өвдөгний доогуур холбоос яс хугарчээ. Мөн шагайн орчим яс нь бяцарсан гэсэн. Хотод ирж хөлөө цоолуулж өрөмдүүлж, алхдуулж бие болон сэтгэл санаагаараа хохирчээ.  Хохирогч хавсарч унагачихаад хаяад явсанд нь аймгийн боловсролтой залуусын нэг гэгддэг төлөөлөгчид ихэд гомджээ. Мөн хуулийн байгууллагад шууд хандахаас түдгэлзэн нэлээд удаан харзнаад эцэст нь гомдол гаргажээ. Шүүх саяхан энэ хэргийг хэлэлцээд Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид албадан ажил хийлгэх ял оноожээ. Тэрээр МАН-аас сонгогдсон. Дорнод аймгийн Ардын намынхан дунд зодолдох нь байдаг л зүйл. Ш.Ёл гээд нударгалцаж байсан нөхөд олон бий. Өмнөх дөрвөн жилд аймгийн ИТХ-ийн хуралдаан нь бараг зодоон шиг юм болж байсан. Харин шийтгүүлж байсан удаагүй. Удахгүй Ардын намаас сонгогдсон төлөөлөгч ардынхөө төлөө олон нийтэд тустай хөдөлмөр хийж байхыг харах завшаан дорнодчуудад таарах нь. Аймгийн Ардын намыхнаас ядаж нэг нь ч гэсэн нийтэд тустай ажил хийвэл аштай юу даа ...

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших