Нууц мэдээллийн уурхай

Багын найзаа гудамжинд ГУЙЛГА гуйж байхад нь олж ХАР ТАМХИНААС гаргажээ

Нийтэлсэн: 2017-10-25 06:58:51

 

BBC-д мэдээлснээр 32 настай Ванжа Мвуара гэдэг сувилагч эмэгтэй Кенийн нийслэл Найробигээс холгүйхэн орших Доод Катабэ хотын захаар явж байхдаа нэг хүн нэрээр нь дуудахыг сонсжээ. Эргэн харахад  хир даахиндаа баригдсан, цөхөрч зүдэрсэн царайтай, уранхай ноорхой хувцастай  өндөр эр зогсож байжээ. Тэр ч бас эмэгтэйг гайхан харж байснаа замын хашлага дээр суужээ.  Харваас гуйлгачин байрын эр нэрээ хэлэхэд бага ангийн найзаа сая нэг юм таньжээ.
 -Түүнийг Патрик гэдэг. Бид 1992 онд бага сургуульд нэг ангид хамт элсэж орсон юм. Тэр манай ангийн хөлбөмбөгийн багийн шилдэг тоглогч байлаа. Бид Пеле гэж дууддаг байсан-
Патрик ядуу гэр бүлээс гаралтай байсныг Ванжа дурсжээ. Багадаа эцэг эхээсээ өнчирч эмээтэйгээ хамт амьдрах болсон. Дунд ангид орохдоо хичээлийн хэрэглэлээ арай чамай бүрдүүлдэг хүүхэд байжээ. Заримдаа ном сурах бичиг дэвтэр байхгүй гэдэг шалтгаар хичээлдээ суудаггүй байсан гэнэ. Удалгүй эмээ нь нас барахад Патрикийг гэх хүн үлдээгүй аж.  Эмээгийх нь өрөнд нь байшинг нь хураан авахад орох оронгүй болж гудамжинд гарчээ. Эхлээд тамхи архинд орж сүүлдээ хар тамхи татдаг болжээ. Өдөржин гуйлга гуйж эсвэл хог түүж олсон мөнгөөрөө хар тамхи худалдан авч мансуурсаар бүрэн хараат. Турж эцэж бүр нүднээс гарчээ.
 
-Патрик хэн ч харсан сэжиглэж цэрвэхээр нэгэн болсон байсан. Би ч эхэндээ цэрвэсэн. Гэхдээ дагуулж яван цайны газар орж хооллосон. Явахдаа утасны дугаараа өгсөн-
Хэдэн өдрийн дараа Патрик залгажээ. Тэрээр хүний утсаар гуйж ярьсан агаад хар тамхиа хаяхад бэлэн гэдгээ хэлсэн байна. Үүнийг л хүлээж байсан Ванжа найздаа туслахаар шийджээ. Тэрээр цахимд болсон явдлыг бичээд хандив цуглуулж эхэлжээ.
-Юуны урьд Патрикийг мансуурах донтнуудыг эмчилдэг эмнэлэгт хэвтүүлж хар тамхины хамаарлаас нь гаргаж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй байсан.  Харин энэ эмчилгээ их үнэтэй. 10 өдрийн эмчилгээ нь 100 мянган шиллинг гэнэ. Надад бас миний найз нарт ч тийм их мөнгө байхгүй-
 
Тэрээр хоёрхон өдрийн эмчилгээний мөнгө цуглуулаад Найроби хотын мансуурах донтнуудыг эмчилдэг “Chiromo Lane” төвд найзыгаа дагуулан очжээ. Аз болоход Патрик итгэл алдсангүй, эмчилгээ ч их зохижээ. Төвийн эмч нар түүнийг эмчилгээний дүрэм журмыг чанд сахидаг, хар тамхины хамаарлаасаа салахыг үнэхээр хүссэн байна хэмээн магтжээ. Ингээд эмчилгээний төлбөрийг нь тодорхой хугацааны дараа төлөхийг зөвшөөрчээ. Энэ тухай Ванжа цахимаар баярлан мэдээлсэн байна.
 
-Патрикийг эмчилгээнд орууллаа. Долоо хоногийн өмнө тэрээр ярилцаж өөрийгөө ч илэрхийлэх чадваргүй байсан. Харин одоо өнгө зүс орж жин ч нэмж ухаан санаа нь эрүүлжиж байна. Харилцан ярилцах ойлгох чадвар нь эрс сайжирчээ-
Ванжагийн пост олон хүнд хүрчээ. Кенийн бүх хэвлэл цахимаар түүний тухай мэдээлэл цацагдсан байна. Үүний дараа “Chiromo Lane” төв эмчилгээний төлбөр авахаас татгалзжээ.
 
 
Эндэх эмчилгээгээ дуусгасаны дараа «Ретрит» гэдэг том төвд 90 хоногийн курс эмчилгээндээ Патрикийг оруулжээ.
 
 
Ийнхүү сувилагч эмэгтэйн багын найздаа туслах гэсэн сайхан сэтгэл шаргуу зүтгэл нь амжилтанд хүрчээ. 
 
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 2
  1. Zochin /27.123.214.109/ 2017-11-02 04:56:51

    Baharhmaar emegteichvvd olon shv

  2. зочин /124.158.109.140/ 2017-11-02 17:58:48

    нэг хүний амийг аварчээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших