Нууц мэдээллийн уурхай

Монголд анх удаа 15 байгууллага дээр эрчим хүчний аудит хийлээ

Нийтэлсэн: 2017-10-25 05:09:57

 

 
 
Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрчим хүчний аудитын жишиг төслийг сонгогдсон 15 байгууллагад амжилттай хэрэгжүүлж, эрчим хүчийг хэмнэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг боловсруулжээ. Өнөөдөр төслийн тайлангуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ Эрчим хүчний зохицуулах хороон дээр боллоо. Жишиг төслийг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Олон Улсын зөвлөх үйлчилгээний “PWC” компани хамтран хэрэгжүүлсэн бөгөөд 15 компани дээр аудит хийхэд жилдээ 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий 260 орчим сая кВт.цаг эрчим хүч хэмнэх боломжтой гэдэг тооцоо гарсан байна. Монголд анх удаа эрчим хүчний жишиг аудит хийсэн “PWC” компани нь дэлхийн 159 оронд салбартай, нийтдээ 213 000 ажилтантантай, салбартаа орлогоороо тэргүүлэгч байгууллага юм байна. Тус компани шижиг аудитад хамрагдсан 15 компанид эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох, үргүй зардлаа хэрхэн бууруулах, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх талаар техник, эдийн засгийн үндэслэл бүхий зөвлөмж, тайланг хүлээлгэн өглөө. Төслийн нэгдсэн үр дүнгээс харахад зөвлөмж болгон гаргасан эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд 3 хүртэл жилийн дотор энэхүү хөрөнгө оруулалт эргэн нөхөх боломжтой байна. Мөн түүнчлэн, арга хэмжээний үр дүнд 620 мянган тонн СО2 ялгарлыг бууруулах боломжтой юм. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ногоон зээлийн сан байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл үзүүлэх, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа санхүүжүүлэхэд бэлэн болсон төслүүдэд чиглэсэн үндэсний санхүүгийн механизм бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү жишиг аудитын төсөлд хамрагдсан 15 аж ахуйн нэгж болон бусад үүрэг хүлээсэн аж ахуй нэгжүүдийн эрчим хүчний хэмнэлтийн төсөл арга хэмжээг Ногоон зээлийн сангаар дамжуулан санхүүжүүлэх юм байна.
 
 
 
NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших