
Одоо ЭМ-ийн сайдтай харилцахад том хүндрэл гарч ирэх нь ... Хаалган дээр нь ирээд хэн гэж дуудахаа мэдэхгүй дороо эргэлдэх болжээ. Албан бичиг явуулахад бүр ч хэцүү болох янзтай. Учир нь Засгийн газрын гишүүн, сайд гэж хүндлэн дуудуулах учиртай Д.Сарангэрэл нь өөрийгөө ээж, эмч гэж энхрийлүүлэн өхөөрдүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэрээр “Эрүүл мэндийн салбарт эхийн сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ” гэжээ. Манай салбарын хүн гэсэндээ уянгын халилтай ярьжээ. Гэхдээ төрийн албанд утга уянга илүүц байдаг. Одоо түүнийг эмчээ гэж дуудах хэцүү. Эмч биш гэдгийг бүгд мэднэ. Ээжээ гэх бас хэцүү. Бүр хэцүү нь сайдаа гэж дуудах болж байна. Ер нь манай сайд дарга нар албан тушаалд очоод зүгээр л ажлаа сайн хийж болдоггүй юм байх даа гэж бодогдсон. Бүгд л сүртэй халилтай эхлэл оршил хийх юм. Зөвлөхүүд нь хүртэл “цагаан махаа эргэтэл зүтгэнэ” гэх юм. Д.Оюунхорол өмнө нь өөрийгөө “хаан төрийг хатан ухаанаар засагч”хэмээлгэж байсан бол Д.Сарангэрэл бүр илүү гарах нь ...
NUUTS.mn
Ёо арай л дэндүү шоу доромжлол эд нарт ичих булчирхай***га аа