ОБЕГ : Уулнаас 7 хүний цогцос олсон
Нийтэлсэн: 2017-10-23 08:31:25

"Эрэн хайх, аврах ажиллагаад өглөө 06:20 цагт эхлүүлсэн. Эрэн хайх ажлын явц үргэлжлээд 11:15 минутад эхний иргэн нас барсан байдалтай олсон. 11:40 минутад гурав дахь иргэнийг нас барсан байдалтай олсон. 14:28 минутад тав дахь иргэнийг олсон байгаа. 15.15 минутад хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон. Нийт 7 иргэнийг нас барсан байдалтай олоод хүлээлгэж өгсөн байгаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ.
"Эдгээр хүмүүсийг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон. Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Тэдний насны талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа талаар албаныхан хэлэв. Харин эсэн мэнд байгаа 10 хүний нас нь 30-50 гэв.
НУУЦ.мн
