Нууц мэдээллийн уурхай

1,5 ТЭРБУМ төгрөг завшсан албан тушаалтнуудыг баривчилжээ

Нийтэлсэн: 2017-10-23 02:32:17

Хууль зөрчин төрийн өмчийг шамшигдуулсан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-аас баривчилсан талаар эх сурвалж мэдээлж байна. Улмаар нэр дурдсан хоёр хүнийг цагдан хорьсон бололтой. ННҮГ нь нийслэлийн засаг захиргааны удирдах байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагуудад үзүүлэх цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчлалт, байрнуудын инженерийн шугам сүлжээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, лифт/-ний өдөр тутмын ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй ажилладаг билээ.  Тэднийг ажил дээрээ байхад нь АТГ-ынхан очиж, прокурорын зөвшөөрлөөр шалгалт хийж, улмаар холбогдох бичиг баримтууд, бэлэн мөнгийг битүүмжилж, улмаар дарга нарыг нь ийн баривчилсан аж.  2013-2017 онд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буйг АТГ-ыхан прокурорын тогтоол унших үедээ хэлсэн байна.

Тодруулбал, дээрх албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх мэт есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэсэн хэрэгт холбогдсон. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших