Нөхрийх нь нууц амраг ХОЁРДАХЬ хүүхдээ төрүүлсэнд хорсож ГЭР БҮЛИЙХ нь жаазтай зургийг хагалжээ
Нийтэлсэн: 2017-10-23 01:48:55
.jpg)
Ийм явдал Баянгол дүүргийн 2-р хорооны 63-р байрны ... тоотод болжээ. Н.Т гэдэг эмэгтэй С.С гэдэг өөр нэгэн эмэгтэйн гэрт очиж нөхрөө хардсан улмаас маргалдан муудалцах явцдаа ус буцалгагч, ус шүүгч, цайны халуун сав, битүү чанагч, зургийн жааз зэрэг эд зүйлсийг шидэлж, хагалж гэмтээжээ. Болсон явдлын тухай шүүгдэгч нь “...Манай нөхөр жилийн өмнөөс Сувдаа гэдэг эмэгтэйтэй холбоотой болсон. Тэр эмэгтэй дараа нь надтэй ирж уулзаад дахиж ямар ч асуудал гаргахгүй гэж амлаад бүрмөсөн холбоогоо тасаллаа гэсэн. Би итгэж нөхрөө уучилсан. Гэтэл удалгүй нөхөр маань ахин гэртээ ирж хонохоо больсон. Нөхрөө тэр эмэгтэйн гэрт байгааг олж мэдээд яваад очиход бүр хоёр ч хүүхэдтэй болчихсон хамт амьдарч байсан. Би тэр эмэгтэйд даанч дээ, чи байсан юм уу гэхэд өөдөөс тийм, тэгээд юу гэж гэж хэдэрлэхээр нь уур маш их хүрч бухимдсан. Тухайн үед үнэхээр цочиролд орсон, ширээн дээр байсан зүйлүүд унаж байсан, би яг юу болсоныг одоо санахгүй байна” гэжээ. Харин хохирогч болох нөхрийг нь өөрийн болгосон эмэгтэй БСБ маркийн ус буцалгагч 1 ширхэг, маркийг нь санахгүй байна бас нэг ус шүүгч 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, цайны халуун сав 1 ширхэг, гэр бүлээрээ авахуулсан зурагтай жааз эвдэлж хагалсан гэж гомдол гаргажээ. Тэрээр “тулаан” эхлэнгүүт ахыгаа дууджээ. Ах нь “...дүүгийнхээ гэрт яваад ортол Т гэдэг эмэгтэй байсан бас ус буцалгагч, халуун сав, хувцасны хатаагч зэрэг эд зүйлс эвдэрсэн, тарсан байдалтай байсан. Намайг ороход тэр эмэгтэй жаазтай зургийг нь хананд саваад хагалж байсан” гэжээ. Уг жаазанд нөхөр нь нууц амраг болон түүнээс гарсан хоёр хүүхэдтэйгээ хамт авахуулсан зургийг жаазалсан байжээ.
NUUTS.mn

gol buruutan nuhur boojgoigii n tas***