Нууц мэдээллийн уурхай

Шийдвэр гүйцэтгэгчид ДАНСАА хоослуулсан өвгөн ПУТИНААС авсны мөнгө гуйжээ

Нийтэлсэн: 2017-10-22 01:43:53


Оросын Забайкальскийн хязгаарын Ясной Оловяннинскийн районы ахмад настан Анатолий Вертипрахов Путинд захидал бичиж авсны мөнгө гуйсан тухай сөрөг хүчний сайтуудад мэдээлж байна.
Тэрээр сарын 8500 рублийн тэтгэвэр авдаг. Тэгвэл энэ бүсэд амьжиргааны доод түвшинг 8600 рублиэр тогтоожээ.
-Энэ сарын 16-нд манай районы шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Балданов Жаргал Гамбоевич нь миний дансанд байсан 8516 рубль 13 копейкийг суутгаж авлаа. Одоо надад ямар ч мөнгө алга. Талх авах ч мөнгө үлдээсэнгүй. Өдөр бүр уух ёстой эм маань тасалдлаа-
Захидлын төгсгөлд ийн бичжээ.


-Хүндэт Ерөнхийлөгч Та Забайкальскийн хязгаарын захирагч, Ясной Оловяннинскийн районы дарга болон миний амьдардаг «Яснинское» суурингийн захирагч нарт надад авсны мөнгө болон булш ухах зардал олгохыг тушааж өгнө үү. Би одоо 72 настай, ийм улсад амьдрах хүсэл алга-
Тэрээр 40 жилийн турш орон сууц ашиглалтын салбарт ажиллаад тэтгэвэрд гарсан ч өдгөө орон сууц ашиглалтын компанид луйвардуулсан гэнэ. Өвгөнийг байр гэрлийн их хэмжээний өрөнд унагаж ийнхүү тэтгэвэрийг нь хураажээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших