Нууц мэдээллийн уурхай

Фото модель залуугийн ЗУРГИЙГ хараад дурласан бүсгүй залууг ӨӨРИЙН болгосон ТҮҮХ /романтик/

Нийтэлсэн: 2017-10-21 01:21:49

Английн Atlantic сэтгүүлд нийтэлсэн хайрын түүх олныг шуугиулж байна. Энэ явдал царайлаг залуугийн зургаас эхэлжээ. Зургийг хараад ухаангүй дурласан бүсгүй удалгүй хууртагдсанаа мэдсэн ч эцсийн эцэст тэр залуугаа өөрийн болгож авчээ.
 

                                                                ЦАРАЙЛАГ ЗАЛУУГИЙН ЗУРАГ


Жил гаруйн өмнө Лондоны 33  настай Эмма Перье гэдэг эмэгтэй найз залуугаас салжээ. Тэд удтал гал халуун хайр, хамтын амралт, тачаангуй сексээр дүүрэн амрагласан тул бүсгүй энэ салалтанд ихэд сэтгэлээр унаж шаналсан гэнэ. Экс нь 11 насаар дүү байсан тул Эмма нэг хэсэгтээ л өөрийгөө 18-тай мэт санаж агаарт хөөрч явжээ. Гутрал гунигаа хурдан мартаж шинэ залуутай болохын тул Эмма нэгэн танилцах сайтад бүртгүүлжээ.
-Би романтик хайрыг хүсдэг. Өөрөө ч дурлаж бас өөртөө ч дурлуулах дуртай-
Сайтад  бүртгүүлээд удаагүй байхад танилцах гэсэн залуус түүн лүү утасджээ. Нэлээд олон эрчүүд байжээ. Бүсгүй тэдний файлыг анхааралтай судлаад сурталчилгааны сэтгүүлд зургаа авахуулсан юм уу гэж андуурмаар хар үстэй царайлаг залууг сонгожээ.

Зургийг нь охин дүүдээ үзүүлж гайхуулсан гэнэ. Ингээд тэд цахимаар харилцаж эхэлжээ. Тэр залууг Ронни гэдэг агаад итали гэнэ. Бас насаар ойролцоо 34-тэй аж. Цахилгаанчны мэргэжилтэй, Лондонгоос 100 гаруй км-ын цаана орших Уэст-Мидлендс хотод амьдардаг. Царайлаг итали залуу сайхан үгтэй мэссэжээр булж эрдүү хоолойгоор утсаар ярьсаар байсанд бүсгүй сэтгэл алдарч дурлажээ. Ийнхүү тэд цахимаар харилцаж найман сарыг ардаа орхижээ. Ронни олон зургаа явуулсанаас үстэй хүрэмтэй зураг нь ихэд таалагджээ. Бүсгүй зургийг угаалгаад түрүүвчиндээ хийж явах болсон байна. Ронни өмнөх найз залуугаас нь насаар ах тул халамжтай, түшигтэй мэт санагджээ. Утсаар л гэхэд 2-3 цаг ярьдаг байжээ. Бүсгүй хайртдаа дөхөхийн тулд ажлаасаа гарч Уэст-Мидлендс хотод ойрхон нэгэн жижиг хотод кафены менежерээр ажилд оржээ. Ажилдаа очихын тулд өглөө эрт гарч машинаар гурван цаг давхидаг ч энэ нь дурласан бүсгүйд асуудал биш гэнэ. Бүсгүй ажлынхандаа цахим хайртынхаа тухай ярьсанд одоо болтол уулзахгүй байгааг нь гайхаж асуужээ. Тэрээр хайртыгаа ажил ихтэй гэж тайлбарлажээ. Удалгүй хамт ажилладаг эмэгтэй нь хууртагдаж байж магадгүй тухай сэрэмжлүүлсэн байна. Цахимд энэ мэтээр хуурах явдал зөндөө гардаг, энэ сайхан залуугийн цаана нэг хөгшин эр байж магадгүй гэжээ. Тэр хоёр хамтран Роннигийн зургаар хайлт хийхэд зураг нь Адем Гузель гэдэг фото модель түрэг залуугийх байж таарчээ. Гэнэтийн явдалд цочирдсон тэрээр Ронни лүү шууд залгаж үнэнээ хэлэхийг шаарджээ.
                                                            

                                                             34-ТЭЙ ИТАЛИ ЗАЛУУ НЬ 53-ТАЙ АНГЛИ ЭР БАЙЖЭЭ
-Ийнхүү би анх удаа Ронни руу хашгичсан. Тэр үнэнээ хэлж түрэг үндэстэн, өмнө нь загвар өмсөгч байсан, одоо овог нэрээ солиод Англид амьдарч байгаа гэсэн-
Бүсгүй энэ хариултыг сонсоод цахимаар нүүр нүүрээ харж ярилцахыг хатуу шаарджээ. Гэтэл найз хүүхнийх нь сэрэмжлүүлэг үнэн байж таарчээ. Ронни нь 53 настай Алан Стенли гэдэг худалдагч хижээл эр болохыг анх удаагаа хараад ухаан алдаж унах шахжээ.

Тэрээр Шекспирын төрсөн хот болох Стратфорда-Эйвонд амьдардаг агаад уран гоё үгтэй захидал илгээж байсны учир тайлагджээ. Хөгшин эр үнэнээ хэлж уучлал гүйжээ. Тэрээр азгзй бас ганцаардсан нэгэн гэнэ. Гэрлэсний дараахан буюу 22 настайд нь эхнэр нь охин төрүүлж өгөөд хаяж явжээ. Охин нь одоо насанд хүрсэн ч эцгээсээ хөндийрчээ. Найз нөхөд ч бараг байхгүй хүн гэнэ.
-Би маш ганцаардсан хүн. Бусдын тэр тусмаа эмэгтэйчүүдийн анхаарал татах зүйл надад байхгүй. Өөртөө ч итгэдэггүй. Надтай ярьдаг харилцдаг хүн маш их хэрэгтэй байсан. Ингээд цахимд хуурамч хаяг нээн царайлагч залуусын зургийг оруулаад эмэгтэйчүүдтэй танилцах болсон-
Эмма түүний хуурсан зургаадахь эмэгтэй байжээ.  Олон жил ганцаардсан тул эсрэг хүйстэнтэйгээ нүүр тулж ярилцаж бараг чаддаггүй. Харин цахимаар тун чадварлаг харилцдаг болжээ.
 

                                                                                 РОННИГИЙН ЭРЭЛД
 Гэнэтийн өөрчлөлтөнд Эмма их цочирджээ
-Өдөр ирэх тусам ухаангүй дурлаж байсан хүн маань хуурамч болохыг мэдээд хорвоо хөмрөх мэт болсон-
Алан бүх буруугаа хүлээж өөрийн жинхэнэ зургаа явуулж насаа ч хэлжээ. Тэрээр бүсгүйн ааваас хоёр насаар л дүү байжээ. Эмма ахиж түүнтэй харьцсангүй. Харин өөр бүсгүйчүүд дахин хууртагдахаас сэргийлэхийн тулд фото-модель Адем Гузельд захидал бичиж зургийг нь хууран мэхлэгчид ашиглаж байгааг анхааруулжээ.
-Сайн уу Адем, та намайг танихгүй. Гэхдээ би жил гарууйн өмнө таны зургийг ашиглаж бүсгүйчүүдтэй танилцдаг цахим хуурам мэхлэгчид хууртсан хүн байна. Тэгээд өөрт чинь хэлэх хэрэгтэй гэж шийдлээ. Баяртай-
Түрэг залуу энэ захидалд хариу бичсэнгүй. Түүнд танихгүй эмэгтэйчүүдээс олон дуудлага захидал ирдэгт дассан байжээ.
-Гэсэн ч яагаад ч юм англи бүсгүйн захидал бодогдоод байсан. Бүр хажуунаас хэн нэг нь түүнд хариу бич гээд хэлээд байх шиг санагдсан-
Тэгээд Эммад хариу бичиж дараа нь утсаар ярилжээ. Түрэг залуу англиар аялга муутай ч сайн ярьдаг. Өөрийх нь зургийг хөгшин эр ашиглаж эмэгтэйчүүдийг хуурч байгааг сонсоод ихэд уурлажээ. Видео яриан дээрээ тавин нүүр нүүрээ харжээ. Ингэж л Эмма зургийг нь хараад дурласан эрээ анх удаа бодитойгоор харсан гэнэ. Утсаар ярьж байхад тэрээр автобусанд явж байжээ. Дэлгэцэн дээр нь нөгөөх үстэй хүрэмтэй залуугийн царай гарч ирэхэд тэрээр автобуснаас үсрэн буужээ.


-Би өөртөө ийм залуу байдаг юм байна, ийм хүн байдаг юм байна гэж хэлсэн-
Адем бүсгүйн хүссэнээр өөрийхөө тухай ярьж өгчээ. Тэрээр хөдөөний жижиг тосгонд төрж дараа нь хотод иржээ. Эхлээд загвар өмсөж байгаад дараа нь жүжигчин болохоор шийджээ. Гэсэн ч нэгэн реалити-шоунд амжилт муутай оролцсоноор карьер нь сүйрчээ. Ингээд зочид буудалд менежерээр ажиллах болжээ.
                                                                           

                                                                                      АЛАН ГАРЧ ИРСЭН НЬ
Нэг өдөр Алан Эмма руу утасджээ. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшин биеэрээ уучлал гуйхаар Лондонд ирээд байгаа гэнэ. Хууран мэхлэгчийг нүдээрээ харахын тулд бүсгүй зөвшөөрчээ. Тэд нэгэн кафед уулзжээ. Хөгшин эр уучлал гуйж ганцаардлаа мартахын тулд ийм хэрэг хийснээ хэлж бүр уйлжээ. Дараа нь тэд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалжээ
-Энэ дэмий зугаалга байсан. Би Аланы юу ярьсаныг ч санадаггүй-
Харин хөгшин эр байдлыг буруугаар ойлгожээ. Эммаг бүр зочид буудалд авч орох гэсэн гэнэ. Тэр бүсгүйд дурласан, өдгөө өөр хүнд алдахаас айж байгаагаа хэлжээ. Бүсгүй хөгшин эрийг өрөвдөж тэр дороо харилцаагаа тасалсангүй. Дараа нь хэдэнтээ утсаар ярьжээ. Зул сараар бэлэг илгээсэнд мөн хариу бэлэг явуулжээ.
                                                                            

                                                                                  ХУВЬ ЗАЯАНЫ ЗОХИОЛ
Энэ жилийн 2-р сард Адем гэнэт Эмма руу ярьжээ. Тэрээр мөн бүсгүйд татагдсан байжээ. Ингээд тэд өдөр бүр харилцах болжээ. Охин дүү нь ахин  хууртагдаж магадгүйг сануулсан ч  тэр хайхарсангүй. Харин ч Адемийг Лондонд урьжээ. Хоёр сарын дараа тэр хөгшин эрд харилцаагаа тасалж байгаагаа хэлжээ.
-Алан, маргааш Адем Лондонд нисэж ирнэ. Би угтаж авна. Би Роннитойгоо уулзмаар байна. Чи л энэ бүх хэргийг хутгасан. Одоо би чамайг үзэн ядах эсвэл талархах алин болохыг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд дуусгая-
4-р сарын 1-нд Эмма фото модель залууг угтахаар Хитроу, нисэх буудалд очжээ. Тэнд хүлээнгээ нэгэн эмэгтэйтэй танилцаж цахимаар танилцсан залуугаа хүлээж байгаагаа хэлжээ.
-Тэр эмэгтэй хонгор минь чи лав хууртагдсан, цахимд иймэрхүү мэхлэгчид дүүрэн байдаг гэсэн-
Энэ үед Түрэгээс ирсэн нисэх онгоц буужээ. Адемийг ирэхгүй байх гэсэн айдас нь улам батжиж өөрийгөө болчимгүй зүйл хийж байна гэж дотроо ахин буруутгажээ. Харин зорчигчдийн дундаас цагаан майк хар өмдтэй Ронниг олж хараад хамаг бие нь дагжиж гар нь салганасан гэнэ. 
-Би түүнийг тэвэрч үнссэн, надад энэ залууг бүх л амьдрлын турш мэддэг мэт санагдсан. Энэ бол гайхалтай байсан-
Тэд шууд Эммагийн иржээ. Залуу цүнхээ онгойлгож зурагт гарсан үстэй хүрмээ өмсөөд  бүсгүйд дурласан гэдгээ хэлжээ.

Ийнхүү тэд бүхнийг ойлголцжээ. Энэ хайрын түүх нийтлэгдсэнээр шуугиан дэгдээжээ. Аланд хууртагдсан бусад бүсгүйчүүд Эмматай уулзаж түүний шургуу зан бас азтайг гайхжээ. Хөгшин эр хэвлэлийн баатар болж сэтгүүлчид түүнийг ангуучилжээ. Тэр ч бас хэвлэлд ярилцлага өгчээ.
-Болсон явдлыг хэвлэлээр цацсанаас хойш маш амаргүй хүнд байна. Намайг сонинд хайр дурлалын харх гэсэн. Одоо би унтаж чадахаа байлаа. Гэхдээ Эмма Адем хоёрыг учруулсан хүн нь би шүү дээ. Би тэр хоёрын өмнөөс баяртай байна-
Одоо тэрээр ахиж цахимаар бүсгүйчүүдийг хуурахаа больжээ. Хэвлэлээр алдаршсаны дараа нэгэн эмэгтэйтэй учирсан гэнэ. Шинэ эмэгтэйгээ дагуулан Адем Эмма хоёртой уулзжээ. Тэрээр фото модель залууг орчин үеийн Алладин гэж цахимд пост оруулжээ. Эмма одоо ч нөгөө кафедаа ажилласаар байна. Ажлаас тарахад нь Адем тосож авдаг.

Өдгөө тэд залуугийн визний асуудлыг хөөцөлдөж байгаа аж. Адем Англид зургаан сар л байх эрхтэйгээс гадна ажиллах боломжгүй гэнэ. Тэд хурмаа ирэх 12-р сард хийхээр болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. Hahah /76.26.154.197/ 2017-10-22 12:06:55

    Hahha bichig barimttai bolsniihoo daraa hayh bhda. Teneg anglu huuhen

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших