Нууц мэдээллийн уурхай

Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-19 03:56:18

 Монголын улсын гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх, чадварлаг залуу гагнуурчдыг төрүүлж 2018 оны БНХАУ-ын Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын уралдаанд оролцуулахаар Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг, Эрчим Хүчний Хөгжлийн төв ОНӨГ-тай хамтран хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг “Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулах бөгөөд ISO, MNS, DIN, EN стандартын дагуу гагнах ур чадвараар явуулах болно.

Тэмцээний 4 төрлийг танилцуулбал:

1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур

2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хагас автомат гагнуур

3. Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур

4. Хүчилтөрөгчит хийн гагнуур (311 OFW) буюу хийн гагнуур

Тэмцээнд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчдыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл Герман Монголын Сургалт Үйлдвэрлэлийн төвийн байранд бүртгэнэ.

Тэмцээнд оролцохыг хүссэн гагнуурчид мэргэжлийн үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зураг 1%-тай ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно.

Тэмцээний журам, дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] сайтаас үзнэ үү.

 

Холбогдох утас: 70111032, 96961096, 99114360

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших