Т.Аюурсайхан “ИЧИЖ АМЬДАР”, “ЗӨВ ЗӨНӨ” гэдэг үгээ У.ХҮРЭЛСҮХДЭЭ хэл ...

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилох чуулганы хуралдаан дээр шадар сайдаар батлагдсан Ц.Энхтүвшин луу Т.Аюурсайхан “ичиж амьдар”, “зөв зөнө” хэмээн увайгүй дайрлаа. Бараг аав шиг нь настай хүн лүү .... Тэгвэл “тэр үгээ Дэлгэртээ хэлээрэй” гэдэг шиг наад үгээ У.Хүрэлсүхдээ хэл ... Сайд болсон хүнд биш сайд болгосон хүндээ хэл... Танай намыг үндэслэгч Д.Сүхбаатар нэгэн УСК-д “бишээ цаад эзнийг нь ол” гэдэг байхаа. Цаад эзэн нь У.Хүрэлсүх биш гэж үү. Ц.Энхтүвшин шадар сайд болсон нь “сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэгчийн үлгэр болсон. Логикоор муу юмнаас муу л юм гардаг. Т.Аюурсайхан нарын найруулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагаа эцэстээ ийм л үр дүнд хүргэлээ. Өчигдөр хэлснээсээ өнөөдөр буцсан нь үнэн. Ичмээр зүйл гэдэг нь бас үнэн. Гэхдээ Т.Аюурсайханд ч бас ичих зүйл бий. ШӨХТГ-ын даргаар очингуутаа хамгийн түрүүнд шахуу “НИК” компанид торгууль тавих ажлын хэснийн гол ажилтныг халснаасаа ичих хэрэгтэй. Тухайн үед О.Магнай “...Би энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж амжилгүй 2014 оны 12-р сард ажлаа өгсний дараа Т.Аюурсайхан гэж нөхөр НИК компанийг монополь компанийн ангилалаас хассан байна лээ. Та бүхэн НИК компанийн талаар мэдэх байх. НИК компанийг Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Ш.Отгонбилэг гэдэг хүний хүүхдүүд О.Содбилэг нар эзэмшдэг. Харин Т.Аюурсайхан гэдэг хүн Н.Багабанди Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хүн. Эд нар бүгдээрээ нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигарх бүлэглэл ...” гэж мэдэгдэж байсныг санацгаая. Улстөрд зуд турхан, үер усны аюул үүсгэж үүгээрээ нэр хүнд олох гэсний хэрэгггүй. Өөрөө сайд болохгүй гэж хэлсэн үгэндээ ороогдоод сайд болсон өрөөл нэгэн лүү дайрах хэрэггүй. Ц.Энхтүвшин өөрийн сайндаа Шадар сайд болоогүй. У.Хүрэлсүх ах чинь хүлээж авахгүй гээд буцаасан бол засагт орохгүй байсан. Гэсэн ч буцаагаагүй, хүлээж авсан. Чуулганы хуралдаан дээр Т.Аюурсайхан Ц.Нямдоржийг хамгийн их магтаж Ц.Энхтүвшинг хамгийн их мууллаа. Харин 20 жилийн дараа тэр Ц.Нямдорж шиг болж чадахгүй харин Ц.Энхтүвшин шиг л болно.
НУУЦ.мн

z***uu hvn heleh vge heneer ch za***gahgvi heleh l bhda hvni l asuud*** da
ayursaihanii zuwuu enhtuwshinii hemjeend hvrehgvigeer tsag bolohoor uuruu uls turuus garaad yavchih tiim z***uu bn lee enhtuwshin bol ugaasaa m*** sh dee umuuruud bh yum bhgvi ee
Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах ажлыг энэ нөхөр Хүрэлсүхтэйгээ хамтарч хийгээд эцэст нь өөрөө шадар сайд болно гэж мөрөөдөж сэрүүн зүүдэлж байсан чинь бүтээгүй учраас ийм байдлаар хүнийг***ь муухайгаар хэлэх үг л өөрт нь үлдсэн бололтой
AYURSAIHAN SHIG ZORIGTOI ZALUUCHUUDAA DEMJIEE NAMIIN DARGA HIIJIHDAA YUUUU CH HIIGEEGUI HUN DARAA N ERENHII SAID BOLOH GEJ ZUTGEED BAS CHADAAGUI TEGEED HEVLELIIN HURAL HIIGEED L HUTSAAD YAVAAD BAISNAA ICHIH CH UGUI SHADAR SAID BOLTSON SHAAJ BAIGAA HUND TER UG BAGADNA