ЭМ-ийн сайдад нэр дэвшигч ИРГЭДИЙН эрүүл мэндэд учрах аюулыг тоохгүй БАЙНА

2016 оны сонгуулиар Д.Сарангэрэл нь “манай нам ялбал тухайн салбарын мэргэшсэн хүнийг сайдад томилж, Мэргэжлийн засгийн газар байгуулна” гээд ярьж явсан. Гэтэл өдгөө өөрөө бараг гадарлах ч үгүй эрүүл мэндий салбарыг удирдана гээд гүйж явна. УИХ-ын гишүүнээс амлалт нэхэх нь хаданд хашгирсантай адил. Саяхан Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж нийслэл хот Туул голыг бохирдуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийн тухай хэлэлцжээ. УИХ бүр 2012 оны 12-р сард 74-р тогтоол гаргаж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэсэн. Эдгээр үйлдвэрүүд дутуу цэвэрлэсэн, шүүлтүүргүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж улмаар Туул голын бохирдолд нөлөөлж байгаа гурван хүчин зүйлийн нэг бболсон нь нэгэнт тогтоогдсон зүйл. Гэтэл сүржин эхэлсэн эхэлсэн хурал даржин дуусжээ. Хурлыг сулруулах бөөрөнхий шийдвэр гаргах ажлыг Өргөдлийн байнгийн хорооны дарга нь өөрөө хийсэн нь гайхалтай. Өдгөө элдэв тайлбар сонсолгүйгээр арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах ажлыг эрчимжүүлэх яаралтай гүйцэтгэх арга хэмжээний тухай л хэлэлцэх байсан. Эдгээр үйлдвэрүүдийг гаргахгүйгээр нийслэлчүүдийн эрүүл мэндэд учрах аюулыг багасгах, Туул голын бохирдлыг буруулах ямар ч боломжгүй болсон. Гэтэл хуралдааны эцэст дарга Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал шийдэгдээгүй байна” гэснээр хурлыг ямар ач холбогдолгүй болгож ердөө сонсгол төдий хэмжээнд хүртэл унагажээ. Ийнхүү арьс ширний үйлдвэрүүдийн лобби ахин яллаа. Иргэдийн эрүүл мэнд, Туул голын бохирдлоос илүүтэйгээр арьс ширний үйлдвэрүүдийн шалтаг шалтгаан Монголын төрд чухал болжээ. Өргөдлийн байнгийн хороо иргэдийн өргөдлийг бус арьс ширний үйлдвэрүүдийн өргөдлийг илүүд үзэв. Өнөөдөр ЭМ-ийн сайдаар балтлагдах гэж байгаа гишүүн иргэдийн эрүүл мэндэд огтхон ч санаа зовохгүй байгаагаа энэ хурлаар харууллаа. Дарга Д.Сарангэрэл “Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж Засгийн газарт дахин чиглэл өгөх болно” гэв. Дахин хэзээ чиглэл өгөх вэ ... Дахиад л арьс ширний үйлдвэрүүдийн нүүх бэлтгэл хангагдаагүй байна гээд суух уу ... Ийм хүн ЭМ-ийн сайд болж байгаа нь эмгэнэл юм.
НУУЦ.мн

Zailuul Setguulch hun aragui shu dee yugaa medeh be Iim huniig san*** bolgoj saidad tavij bga uls n teneg bnaa...