Нууц мэдээллийн уурхай

Цагдаа нарын буудсан 10 СУМАНД оногдсон БАРЬЦААНЫ ХҮН цагдаагийн газраас 75 МЯНГАН доллар нэхэмжилжээ

Нийтэлсэн: 2017-10-17 16:32:29

Fox23 News-д мэдээлснээр өнгөрсөн оны 1-р сарын 21-нд Оклахамо мужийн Юфхола хотын банкыг дээрэмдсэн хэрэг гарсан. Банк дээрэмдэх гэсэн этгээд нь 39 настай Седрик Норрис гэгч байсан. Тэрээр өглөөний 9 цаг 20 минутанд банкинд орж эрхлэгчийг буудаж үхлүүт шархдуулсан. Үүний дараа ажилтнуудыг нь айлган сүрдүүлж мөнгө нэхсэн.

Их хэмжээний бэлэн мөнгө авах үед нь цагдаа нар ирж банкны салбарыг бүсэлжээ. Дээрэмчин банкны ажилтнуудыг барьцаалах гэтэл тэд эсэргүүцэл үзүүлсэнд тухайн өдөр банкаар үйлчлүүлэх гэж ирээд байсан Жули Хафф гэдэг эмэгтэйг барьцааны хүн болгон хүчээр авч гарчээ.  Гэмт этгээд барьцааны хүнээр амьд бамбай хийн банкнаас гарч машиндаа суулгаад зугтаажээ. Цагдаа нар араас нь хөөн бууцалцсан байна. Хөөцөлдөөн  буудалцааны эцэст дээрэмчин алагдсан бол барьцааны хүн Жули цагдаа нарын суманд 10 удаа оногджээ. Олон удаа шархадсан ч гайхалтай нь амьд гарч чадсан. Хэд хэдэн удаа мэс засал хийлгэж жил гаруй эмнэлэгт хэвтсэн. Хэдий амьд гарсан ч тэрээр тахир дутуу болжээ. Өдгөө тэрээр цагдаа нарын суманд оногдож тахир дутуу болсон тул хотын цагдаагийн газраас 75 мянган доллар нэхэмжилж шүүхэд ханджээ. Мөн өмгөөлөгч авсан байна.


-Цагдаа нар гэмт этгээдийн машинд барьцааны хүн явааг мэдсээр байж буудсан. Миний үйлчлүүлэгч 10 шархадсан нь бүгд цагдаа нарын бууны сумных байсан нь тогтоогдсон. Гэмт этгээд түүнийг буудаагүй. Тэрээр олон удаагийн хүнд шарх авсан тул хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн. Хэдийгээр амьд гарсан ч  хотын банкны хайхрамжгүй байдал, цагдаагийн ажилтнуудын мэргэжлийн бус үйдлээс болж биемахбодийн болон сэтгэл санааны их хохирол амссан-
Цагдаа нарын суманд шархдаж эмнэлэгт хэвтэж байхад нь найз нөхөд нь YouCaring.com сайт дээр эмчилгээнд нь зориулж мөнгө босгох хандивын ажиллагаа явуулж 17,5 мянган доллар хуримтлуулжээ.

Өдгөө банк болон цагдаагийн газар болсон явдалд бие биенээ буруутгадаг гэнэ. Мөн цагдаа нарын мэргэжлийн чадвар бэлтгэл муу байгааг олон нийтийн зүгээс шүүмжилжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших