Хорт хавдраа эмчлүүлсэн эмэгтэй БАЯРАА тэмдэглэж өдөржин уугаад АРХИНЫ хордлогоор амиа алджээ
Нийтэлсэн: 2017-10-17 15:31:05
Daily Mail-д мэдээлснээр Английн Дорсет гүнлэгийн 54 настай дотрын эмч Валери Жонс гэдэг эмэгтэй өнгөрсөн оны хавар хөхний хорт хавдар туссан болох нь шинжилгээгээр батлагджээ. Эмч хүний хувьд тэрээр бүтэн жил илүү хугацаанд бүхий л эмчилгээг чанартай хийлгэж дэглэм гам сайн барьжээ. Ингээд өнгөрсөн сарын сүүлээр хийлгэсэн шинжилгээгээр хорт хавдар бүрэн эдгэрсэн болох нь тогтоогджээ. Энэ сайхан мэдээг сонсоод тэрээр нөхрийн хамт хорт хавдрыг ялсаны баярыг тэмдэглэхээр Грекийн Санторини арал руу нисжээ.
Үхлийн аюулт өвчнийг дийлсэн эмэгтэй очоод л баяраа тэмдэглэж гарчээ. Нөхрийх нь хэлсэнээр аралд ирсэний маргаашнаас нь ууж баярлаж эхэлсэн гэнэ. Өглөөний зугаалгаар гарахд ууж эхлэн үдийн хоолны үеэр ч уужээ. Оройн хоолонд мөн л хундага тулгажээ. Унтахаасаа өмнө ахин нэг лонх дарсыг нөхөртөйгээ хувааж уужээ. Уусны дараа нөхөр нь унтахаар хэвтсэн бол эхнэр нь өдөр танилцсан шинэхэн найз нарынхаа урилгаар хуримын найранд явжээ. Харин шөнийн хоёр цагийн үед нөхөр нь чимээ гарахад сэржээ. Угаалгын өрөө нь гэрэлтэй байсанд ортол эхнэр нь шалан дээр ухаангүй хэвтэж байсан аж. Сэрээх гэсэн боловч ухаан орсонгүй. Яаралтай түргэн дуудаж арлын төв эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас баржээ. Шүүх шинжилгээний дүгнэлтээр эмэгтэй архины гүнхордлогод орж амиа алдсан нь тогтоогджээ. Түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ зөвшөөрөгдсөнөөс 4,5 дахин их байсан аж. Ийнүү маш их хүч зүтгэл бас хөрөнгө гаргаж үхлийн аюулт өвчнийг ялсан ч баяраа тэмдэглэж байгаад амиа алдсан байна. Эхнэр нь онгоцонд суухаас эхлээд сэтгэл хөөрлийн байдалтай маш баяр баясгалантай байсан тухай нөхөр нь ярьжээ.
-Тэр маань аюулт өвчнөөс салж чадсандаа их баярлаж хэзээ ч үхэхгүй мэт баярлаж хөөрч байсан. Баяраа тэмдэглэж уухад нь би саад хийгээгүй. Гэхдээ архины гүн хордлогонд ортлоо уусан гэдэгт нь одоо ч итгэхгүй байна-
Эхнэр нөхөр хоёр чинээлэг хүмүүс байжээ. Байшин нь 12 сая фунтын үнэтэй, арваад морьдтой том жүчээтэй гэнэ.
Талийгаач эмэгтэй моринд дуртай хүн байжээ. Өдгөө 19 настай охин Имма нь ээжийнхээ морьдыг арчилах болжээ.
NUUTS.mn