Нууц мэдээллийн уурхай

Атомын шумбагч хөлөгт СЕКС-ДУУЛИАН дэгдэж ОФИЦЕРУУД нь бөөнөөрөө халагджээ /18+/

Нийтэлсэн: 2017-10-16 14:16:52

Daily Mail-д  мэдээлснээр Английн Хатан хааны тэнгисийн цэргийн хүчний цөмийн тив алгасагч “Trident” пуужин тээгч атомын шумбагч хөлөг “HMS Vigilant”-д дүрмийн бус харилцаа буюу ноцтой секс- шуугиан дэгджээ. Энэ шуугианы улмаас Атлантын далайд байлдааны үүрэг гүйцэтгэж байсан уг хөлгийг эргүүлэн дуудаж дотоод мөрдлөг эхлүүлжээ. Тус хөлөгт алба хашдаг цорын ганц эмэгтэй нь бага дэслэгч Ребекки Эдвардс гэнэ.

2011 оноос эмэгтэйчүүд тэнгисийн цэрэгт алба хаах эрхтэй болсон.

Хоёр жилийн дараанаас шумбагч хөлгүүдэд алба хаах болжээ  “HMS Vigilant” хөлгийг байлдааны үүрэг гүйцэтгэгч байх үед бага дэслэгч нь хөлгийн ахмад 41 настай Стюарт Армстронгтой бэлгийн харьцаатай болсон тухай мэдээлэл төв-штабд иржээ.

Мэдээллийг хөлгийн хэсэг усан цэргүүд өгчээ. Хөлгийн ахмад нь энэ оны эхэнд эхнэрээсээ салсан агаад байлдааны үүрэг гүйцэтгэж байх үед бага дэслэгчтэй хамтран амьдрагчийн маягаар ахмадын өрөөндөө хамт байрлаж байжээ. Дотоод мөрдлөг эхэлсэн тул одоогоор ахмадыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлжээ.

Гэтэл бага дэслэгч ганцхан ахмадтай бэлгийн харьцаатай байгаагүй аж. Мөрдлөгөөр хөлгийн дөрвөн офицер мөн энэ хэрэгт холбогдсон нь тогтоогджээ. Бүр хоёр офицер хоорондоо ижил хүйстний бэлгийн харьцаатай тухай усан цэргүүдийн ирүүлсэн мэдээлэл ч бас батлагджээ. Ийнхүү тус хөлгийн офицерийн бүрэлдэхүүн бүгдээрээ шахуу секс шуугианд нэр холбогдоод байна. Тэнгисийн цэргийн төв штабын хэвлэлийн төлөөлөгч болсон явдлыг урьд өмнө гарч байгаагүй ичигвэртэй явдал гэжээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших