Нууц мэдээллийн уурхай

Хулгайлагдсан бүсгүйг олсон эр ШАГНАЛЫН 7 мянган долларыг ГЭР БҮЛД нь өгчээ

Нийтэлсэн: 2017-10-16 03:09:16

Миннесота мужийн 15 настай Жасмин Блок гэдэг охиныг өнгөрсөн 8-р сарын 10-нд хулгайлжээ. Мужийн хэмжээнд эрэл хайгуул хийж охины тухай мэдээлэл өгсөн хүнд долоон мянган долларын шагнал амлажээ.  Гэмт этгээдүүд түүнийг хөдөөний байшинд бүтэн хоёр сар хорьж хүчирхийлж байсан нь дараа тогтоогджээ. Харин энэ сарын 7-нд охин гэмт этгээдүүдийн хорьж байсан байшингаас өөрөө зугтааж чаджээ.  Зугтах замд нь нуур тааралдахад замаа товчлохын тулд сэлж гарахаа шийджээ. Гэсэн ч удтал хоол унд муутай хоригдож хүчирхийлүүлж хүч тамир нь суларсан охин живж амиа алдах шахахад 65 настай Эрл Мелчер гэдэг фермер тааралдаж амийг нь аварчээ-
-Би эхлээд нууранд буга сэлж явна гэж бодсон. Дараа нь сайн хартал хүн байсан. Яаран очиж моторт завин дээрээ гаргаад харахад алга болсон хэмээн зарлаж байсан охин мөн байсан-
Фермер охиныг гэртээ аваачиж анхны тусламж үзүүлээд цагдаа түргэн дууджээ. Энэ үед бүсгүйг хулгайлсан гурван этгээд болох 20 настай Стивен Пауэрс, 32 настайТомас Баркер болон 31 настай Жошуа Холбин араас нь мөрдсөөр фермерийн байшингийн хажуугаар гарчээ. Удалгүй цагдаа ирж гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл аваад тэр дор нь баривчилжээ. Өвгөн фермерд амласан шагналын долоон мянган долларыг гардуулахад тэр дор нь охины ар гэрт хадивлажээ.


-Энэ мөнгө одоо надад биш охины гэр бүлд илүү хэрэгтэй-
Хоёр сар хоригдож хүчирхийлүүлсэн охины эмчилгээнд нэлээд мөнгө хэрэгтэй байжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших