Монгол бүсгүйтэй гэрлэхээр ирсэн РУМЫН залуу хуурамч картаар 10 САЯ төгрөг АТМ-аас авчээ
Нийтэлсэн: 2017-10-16 01:40:09
.jpg)
Монгол найз бүсгүйтэйгээ гэрлэхээр гурван жил хүлээж байгаа гэх М.Флорин гэдэг румын залуу Голомт банк, ХХБ-ны бэлэн мөнгөний машинуудаас хуурамч картын бэлдэц ашиглан 37 удаагийн давтан үйлдлээр Голомт банкны АТМ-ээс 1.5 сая, ХХБ-ны АТМ-ээс 9.9 сая төгрөг залилан авчээ. Румын залуу гадаадын банкны карт эзэмшигчдийн картны мэдээллийг цагаан өнгийн бэлдэц дээр хуулан тухайн бэлдцээрээ гүйлгээг хийсэн аж. Энэ аргаар Голомт банкны Зуун айлын “Атлас” төвд байх бэлэн мөнгөний машинаас 300 мянга, Өргөө кино театрийн машинаас 250 мянган, Баянгол дүүргийн Дархан Минж бэлэн мөнгөний машинаас 350 мянган төгрөгийг авчээ. Нийтдээ хураамч гүйлгээ хийх гэж 106 удаа хандсанаас 33 удаагийх нь амжилттай болсон гэнэ. ХХБ-ны тухайд бэлэн мөнгөний машинаас цагаан өнгийн картын бэлдэц шиг цагаан картууд хураагдсаны дараа энэ хэргийн тухай мэджээ. Тус банкны АТМ-д 44 хуурамч картаар 63 удаа гүйлгээ хийх гэснээс дөрвөн картны зургаан удаагийн оролдлого нь амжилттай болжээ. Камерийн бичлэг шүүж үзэхэд европ төрхтэй гадаад улсын иргэн хуурмч картаар гүйлгээ хийсэн болох нь харагджээ.
НУУЦ.мн
