Согтуу эмэгтэйд ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН гэй найруулагч АМИА ХОРЛОХ гэжээ /18+/
Mirror-д мэдээлснээр энэ явдал өнгөрсөн оны 12-р сард Глазго хотод болжээ. Найз нөхдийн хүрээнд болж байсан нэгэн үдэшлэгт найруулагч Фрэнка Макгоуэн уригджээ. Тэрээр цэнхэр гэдгээ зарласан агаад найз залуутайгаа хамтран амьдардаг байжээ. Үдэшлэг ирсэнээс хойш нь кино урлагт маш дуртай, жүжигчний мэргэжилд хүчээ сорих хүсэлтэй гэсэн Шерил Коттрелл гэдэг эмэгтэй түүнээс салаагүй гэнэ.
Улмаар илт сээтэгнэж эхэлсэнд найруулагч нойтон хамуу шиг хүүхнээс зугтааж гарчээ. Энэ үеэр бүсгүй нэлээд согтсон агаад найз нарых нь нэг нь Фрэнкийг цэнхэр гэдгийг түүнд хэлчихжээ. Ингээд л эхлээд наалинхайтаж байсан бүсгүй агсамнаж ижил хүйстнүүдийг доромжилсон гутаасан үг яриа чулуудах болсон гэнэ.
-Эхлээд намайг дайруулан ижил хүйстнүүдийг элдвээр доромжилсон. Би залхаад бараг л өрөө дамжин зугтаасан. Гал тогоонд ороход араас дагаад ороод ирсэн. Хаалга хаагаад найз залуутайгаа хэрхэн унтдаг, хэн нь эмэгтэй нь болдог вэ гэхчилэн бүдүүлэг асуулт асууж шоолсон. Дөхөөд ирэхэд нь би ухарсанд тавиураас сав унасан. Түүнийг авахаар тонгойх үед араас тэврэн авч өмд шувтлан шулуун гэдэс рүү хуруугаа хийж хүчирхийлсэн-
Өөрийг нь тоогоогүйд мөн цэнхэр байсанд нь уурссан согтуу хүүхнээс маш их хүч гарч туяхан эрийг тас эврэн шулуун гэдсээр нь хүчирхийлжээ. Найруулагч цус алдан эмнэлгийн туслалцаа авсан байна. Хэрэг явдлыг цагдаад мэдүүлж мөрдлөг явуулсан. Энэ хугацаанд эмэгтэй хүнд хүчирхийлүүлсэн найруулагч сэтгэлзүйн хүнд цохилтонд оржээ. Болсон явдлын дараа найз залуудаа хаягджээ. Маш аймтгай цочимтгой болж гэрээсээ гарахаас ч айдаг болжээ.
-Заримдаа би хэдэн өдрөөр орноосоо ч босолгүй хэвтдэг. Ахиж ийм хүчирхийлэлд өртөх айдас бодол санаанаас салахаа байсан. Айж цочин сэрж шөнө ч унтаж чаддаггүй. Амьдрал маань сүйрсэн, одоо бүх зүйл утга учиргүй мэт санагддаг-
Сэтгэлзүйн гүн цочролд орсон тэрээр өнгөрсөн хавар амиа хорлох гэжээ. Азаар хөршүүд нь мэдэж тусламж дуудсанаар аврагдсан байна. Өдгөө энэ хэргийн мөрдлөг дуусаж 9-р сарын сүүлээр гэй найруулагчийг хүчирхийлсэнэ эмэгтэйн хэргийг шүүсэн.
Тэрээр цэнхэр эрийг хуруугаа ашиглан шулуун гэдсээр нь хүчирхийлсэн нь тогтоогдсон ч хүчингийн хэрэг гэж үзээгүй. Шүүх эмэгтэйд 120 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл оноосон. Мөн бэлгийн гаж донтнуудын жагсаалтад гурван жилийн хугацаатайгаар оруулжээ
НУУЦ.мн