Нууц мэдээллийн уурхай

Продюссер Вайнштэйн зузаан УРУУЛТАЙ жүжигчдээр зөвхөн АМАН секс хийлгэдэг байжээ /секс дуулиан,16+/

Нийтэлсэн: 2017-10-14 01:33:38

 

Алдарт продюссер Харви Вайнштейны секс дуулиан нь Холливудын бузар булай бүхний зөвхөн өнгөн хэсэг гэдгийг DailyMail нийтлэлдээ дурджээ. Үүнээс ч аймшиштай зүйлс цаана нь зөндөө байгаа аж. Сүүлийн 40 жилд кино урлагийн хамгийн хүчтэй бас мэдрэмжтэй продюссер байсан тэрээр ийнхүү алдрын оргилоос ёроолгүй ангал руу уналаа.
                                                                    

                                                                    Мистэр Вайнштэйн гэж хэн бэ ...


Тэрээр одоогоос 40 жилийн өмнө бага дүү Бобтойгоо хамтарч "The Weinstein Cоmpany"-ийг үүсгэн байгуулсан. Энэ компани нь алдарт "Miramax" студийг байгуулсан юм. Вайнштэйн маш өндөр мэдрэмжтэй цул авьяас болсон продюссер гэдгийг түүний кинонууд нь хэлж өгдөг. Тэрээр 40 жилийн хугацаанд 300 гаруй кино хийснээс монголчуудын мэдэх нь “Бөгжний эзэн”, “Ухаалаг Уилл Хантинг, “Шокалод”, “Малена”, Биллийг ал”, “Нью-Йоркын дээрэмчид”, “Дурласан Шекспир”, “Англи өвчтөн”, “Чикаго”, “Хааны яриа” зэрэг нь юм. Түүний сонгосон кино зохиол, найруулагч жүжигчин бүр нь алдаршдаг. Хэдийгээр эзэрхэг түрэмгий, дээрэнгүй бас мунаг зантай ч киноны ажилдаа маш их сэтгэл зүтгэл гаргадагаас гадна найруулагчдаа 100 хувийн эрх чөлөө мэдэл өгдөг бас хянаж чаддаг байжээ.
                                                                                

                                                                                    Мунаг Вайнштэйн


Энэ сарын 5-нд алдарт New York Times сонин продюссер Вайнштэйн нь эрх мэдлээ ашиглан олон жилийн турш эмэгтэй жүжигчдийг бэлгийн хүчрхийлэлд оруулж ирсэн тухай шуугиант нийтлэлээ гаргажээ. Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл байгаагүй. Ердөө Холливудад сүүлийн 20 жил шивнэж ярьдаг байсныг  л баримттайгаар гаргаж ирсэнээрээ шуугиан тарьсан. Нийтлэлд продюссерын хохирогч болсон жүжигчид өөрсдөө баримтаа дэлгэсэнийг оруулжээ. Вайнштэйн тэднийг зөвхөн хүчирхийлээд зогсохгүй өөрийх нь тухай элдэв яриа гаргасан жүжигчдийн карьерийг хатуу тооцоотойгоор устган бусниулж байсан аж. Жүжигчин Азия Арженто продюссерийн шахалтанд орж албан өрөөнд нь аман секс хийж өгч байснаа ярьсан. Зузаан уруултай том амтай жүжигчдээр зөвхөн ийм төрлийн секс хийлгэдэг байжээ. Гвинет Пелтроу өөрийг нь 22 настай байхад бас л албан өрөөндөө ажил хэргийн яриа өрнүүлэх нэрээр дуудаж оруулаад шууд мунаглан дайрч байсныг нь баталжээ. Бэлгийн харьцаанд орсон жүжигчдийг элдэв юм ярихыг хатуу хориглодог.  Амаа хамхисан нэгнийг нь сайн урамшуулдаг байв. Өөрийн кинондоо дүр өгөх, бусад компаний хийж байгаа киноноос хүртэл хүчээрдүр авч өгдөг байжээ. Бүр “Оскар” авахад нь хүртэл тусалж байжээ. Гвинет Пелтроу болсон явдлын тухай найз залуу нь байсан Брэд Питтээс өөр хэнд ч хэлээгүй аж. Үүнийх нь төлөө “Дурласан Шекспир” кинондоо гол дүр өгч дараа нь энэ дүрээр нь “Оскар” өгүүлсэн гэнэ.

Вайнштэйн нь мунаг төдийгүй сексийн хувьд этгээд гаж сонирхолтой байжээ. Нэгэн эмэгтэй жүжигчний мэдүүлснээо хүлээн авалтын үед продюссер түүнийг харанхуй булан руу хүчээр чирч гар хангалга хийж өгөхийг тулгасан гэжээ. Ер нь зөвшөөрөхгүй бол шууд хүчээр дайрдаг. Жүжигчийн Люси Эванс “би яаж ч эсэргүүцээд дийлээгүй, тэр чинь хүч чадалтай эр хүн шүү дээ, ингээд л намайг хүчээр эзэмдсэн, хамгийн аймшигтай нь дараа нь юу ч болоогүй мэт босоод яваад өгсөн” гэжээ.
                                                                             

                                                                                  Вайнштэйн уналт


Нийтлэл гарсанаас хойш дөрвөн өдрийн дараа буюу 9-нд олон нийтийн өмнө тэрээр хэргээ хүлээсэн. Энэ өдөр ажлаа өгөхөө мэдэгдэж  "The Weinstein Cоmpany"-ний нэрнээс овгоо хүртэл авахуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ түүний ТУЗ-тэй байгуулсан гэрээ ёсоор зөвхөн мөнгө шамшигдуулсан тохиолдолд л албан тушаалаас нь халах ёстой гэнэ. Дүү Боб нь мэдэгдэл хийж ахыгаа хүнд өвдсөн гэв. 10-нд эхнэр нь хаяж явжээ. Эхнэр Жоржина Чапмен “Түүний хохирогч болсон олон эмэгтэйчүүдийн тухай бодохоор зүрх маань хагарах шахаж байна” гэв. Мөн өдөр компаний ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ Вайнштэйнтэй хамтран ажиллахаас татгалзсан тул тэрээр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ.
                                                                                       

                                                                                Вайнштэйны 11 найз


Тэрээр Америкийн АН-ыг дэмжигч, улстөрчидтэй ойр дотно байсан. "The Weinstein Cоmpany" нь Барак Обамо, Хилари Клинтон нарын сонгуульд асар их мөнгө хандивлажээ. Түүнээс гадна эмэгтэй жүжигчдээ хүчирхийлдэг атлаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч олон нийтийн байгууллагуудад байнга хандив өгдөг байсан нь бас л шуугиан тарьжээ. Вайнштены шуугиан дэгдэхэд Хилари Клинтон "The Weinstein Cоmpany"-иас шилжүүлсэн хандивыг буяны байгууллагуудад өгөхөөр шийдсэнээ зарласан. Энэ үед продюсерийг хамгаалагчид Холливудад гарч иржээ. Алдарт жүжигчин Мэрил Стрип түүнийг бурхан шиг хүн гээд бэлгийн хүчирхийллийн тухай огт сонсож байгаагүй гэв.

82 настай Жужи Денч продюссэрийг залуу жүжигчдийг тусалж дэмждэг болохоос ор дэр лүү чангаадаг хүн биш гэж хамгаалав. Квентин Тарантино бас хамгаалсан. Кевин Смит “би Вайнштэйны кинонд 14 жил тоглосон. Намайг ашиг хүртэж байхад бусад нь зовж байжээ. Одоо надад ичигвэртэй байна” гэж цахимаар жиргэжээ. Хамгаалагчдаас гадна хамт хэрэгт унаж мэдэх жүжигчид ч гарч ирэв. Мэтт Даймон  цагдаад хандана гэсэн нэгэн эмэгтэй жүжигчний  асуудлыг “зохицуулж” өгсөн бол Бэн Афлек бүхнийг мэддэг атлаа энэ олон жил таг дуугай явсан хэрэгт буруутгагджээ.Жүжигчин Роуз Макгоуэнийг хүчирхийлүүлсэнийг  баттай мэдэж байсан нь одоо нотлогдоод байна.
                                                                                

                                                                                   Вайнштэйнийг ангуучилсан нь


Одоо Америкийн цагдаа энэ хэргийг мөрдөж байгаа бол Английн цагдаа ч тусдаа мөрдлөг эхлүүлжээ. Холливудын Киноакадеми энэ асуудлаар ойрын үед хуралдах агаад продюссерийг хөөх шийдвэр гаргах нь тодорхой байна. Энэ үед охин нь энэхүү аймшигт дайралт шахалтаас болж аав нь амиа хорлож магадгүйг хэвлэлээр сануулав. Өдгөө найруулагч Аризона муж дахь сэргээн засах эмнэлэгт хэвтэж байна. Тэрээр өөрийг нь хүлээж байсан хэвлэлийнхэнд дунд хуруугаа харуулжээ.
                                                                                

                                                                           Вайнштэйн ба Холливуд


Продюссер жүжигчдийн сонгон шалгарууралтаа “орон” дотроо явуулдаг гэдгийг Холливудын нохой хүртэл мэддэг байжээ. Гэхдээ хэн ч энэ тухай дэлгэж зүрхлэлгүй 20 гаруй жил болсон байна. Ялангуяа хохирогчид өөрсдөө буруутай аж. Учир нь тэд маш их зүтгэл хүч хөдөлмөр зарж орсон Холливудаас хөөгдөхөөс айжээ. Үлгэрийн мэт кино ертөнцөд ороход хэцүү бол гарахад амархан. Тэр тусмаа Холливудыг захирдаг Вайнштэйн шиг хүчирхэг хүн ердөө хурууны үзүүрээр л тэднийг хөөгөөд гаргаж чадах байв. Харин бие эзэмдүүлэхэд авах ашиг асар их байсан. Алдар нэр, өндөр шагнал баян тансаг амьдрлыг хүртдэг. Хэрвээ дуулгавартай байвал Вайнштэйн Оскар хүртэл авч өгдөг байжээ. Энэ шуугиан өдгөө олон секс-дуулианыг өдөөгөөд байна. Өмнө нь хэсэг эмэгтэй жүжигчид “Амазон”-ны ерөнхий захирлын эсрэг ийм зарга өдүүлсэн ч ялагдсан. Харин саяхан ахин цагдаад хандсан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших