Нууц мэдээллийн уурхай

200 удаа АРААР ТАВЬСАН нөхөрдөө 2000 ЗАНАЛХИЙЛСЭН мэссэж бичсэн эмэгтэйг ШИЙТГЭЖЭЭ

Нийтэлсэн: 2017-10-13 04:15:06

Daily Mail –д бичсэнээ 56 настай Дебора Адамс эмэгтэй нөхөр Жеффри Мулкристоноо явдалтай гэдгийг нь эртнээс мэддэг байжээ. 65 настай, хувийн том бизнестэй нөхөр нь байнга ажлаар явдаг агаад энэ үедээ зүгээр байдаггүй тухай элдэв яриа их дэгддэг  ч тэвчээд өнгөрч иржээ. Гэсэн ч нэг удаа нөхрийнхөө цамцыг угаах гэж байгаад халааснаас нь “Holiday Inn” гэдэг сүлжээ зочид буудлын байнгийн үйлчлүүлэгчийн хөнгөлөлтийн карт олсоноор хамаг тэвчээр нь барагджээ. Уг зочид буудал нь хямдханаас гадна биеэ үнэлэгчдийн үүр болсон, байнга гэмт хэрэг гардаг гэдгээрээ алдартай. Бухимдсан эмэгтэй хувийн мөрдөгч хөлслөн мөрдүүлэхэд нөхөр нь уг зочид буудалд сүүлийн гурван жилийн дотор 200 удаа өрөө авсан нь тогтоогджээ. Үүнээс бараг 100 удаад нь биеэ үнэлэгч авч орсон болохыг мөрдөгчид ирүүлжээ. Энэ мөрдлөгийн дараа нөхрийнхөө нотебүүкнээс эмэгтэйчүүдийн нууц нэр болон утасны урт жагсаалттай нууц файл олсоны дараа бүр ч итгэлтэй болсон байна. Ингээд шийдвэр гаргаж салжээ. Гэхдээ хөрөнгөө хуваах тал дээр сунжирсан маргаан дэгдэж одоо болтол дуусаагүй гэнэ. Харин Дебора салсаны маргаашнаас л нөхрөө мессэжээр дарамталж заналхийлж гарчээ.

 

Энэ хугацаанд доромжилсон гутаасан, заналхийлсэн утгай агуулгатай нийт 2000 мессэж илгээсэн болохыг шүүх тоолж гаргажээ. Мессэж нь “чи бол адгийн шаар” гэдгээс “чи эрхтнийг тасалж хоёр төмсөгөөр нь зүүлт хийгээд хүзүүндээ зүүнэ” гэх зэрэг үгтэй байжээ. Мөн ажил дээр нь очиж хиймэл эрхтэн нүүр лүү нь шидэж гэрийх нь үүдэнд нохой гахайн ялгадас асгажээ. Эцэст нь нөхөр нь цагдаад гомдол гаргаснаар шүүх хуурамч нөхрийг нь бус хууртагдаж гомдсон эмэгтэйг шийтгэжээ. Шүүгч заналхийлсэн 2000 мессэжийг нэг бүрчилэн уншаад эмэгтэйг 150 цаг албадан хөдөлмөр хийх шийтгэл оноожээ. Мөн нөхөртөйгөө гар утас, шуудан, э-майл, фэйсбүүк гээд харилцаа холбооны бүхий л төрлөөр харилцахыг бүрмөсөн хоригложээ. Гэрт болон ажилд нь 500 метрээс дотогшоо ойртохыг мөн хориглосон байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших