Насанд хүрээгүй охиныг СОГТООГООД бэлэг эрхтэнд нь морины СОЙТОГ хийжээ
Нийтэлсэн: 2017-10-13 03:11:07
(1).jpg)
Жилийн өмнө гарсан энэ хэргийг саяхан шийдвэрлэжээ. Энэ хэрэгт эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй Н.С, Б.А М.С нар холбогдсон. Тэд 17-18 насныхан. Тэднийг 2016 оны 2-р сарын 27-ны шөнийн 01 цагийн үед урьдчилан тохиролцож Хан-Уул дүүргийн 14-р хороо, Барилгын 3- .... тоотод насанд хүрээгүй Г.М-д архи уулган согтоогоод биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн, бэлэг эрхтэн рүү нь сойтог хийж тохуурхан доромжилсон хэрэгт буруутгасан. Энэ явдал Б.Х-гийн гэрт болсон агаад тэрээр гол гэрч болжээ. Гэрч Б.Х нь “.... Намайг 00 цагийн үед гэртээ ирэхэд С, С, А нар нь нэг охины хамт хүлээж байсан. Гэр хүйтэн байсан тул би мод хагалахаар гарсан. Орж ирэхэд хэн нь архи гаргаж ирснийг мэдэхгүй гаргаад ууж байсан. Ихэнхи архийг С болон охин хоёр уусан. Охиныг бие засах гээд гарахад С хэдүүлээ энэ охинтой унтана шүү гэж хэлсэн. Орж ирэхэд нь хэвтүүлж С хажууд нь суусан. Охины хамраас цус гоожиж байсан. Хувцсыг нь тайлахыг би зуухны баруун урд талд зогсоод харж байсан. Эхлээд С бэлгийн харьцаанд орсон, дараа нь А өмдөө шувтлаад бэлгийн харьцаанд орсон. А гар утасныхаа гэрлийг асаахад С манай гэрт байсан морины сойтогийг аваад бэлгэвч углачихсан байсан. Миний бодож байгаагаар С бэлгэвчгүй харьцаанд ороод дараа нь сойтогонд өөртөө байсан бэлгэвчээ углаад хийсэн гэж бодож байна. Хохирогчийн бэлэг эрхтэн рүү сойтог хийх санааг С гаргасан, бичлэгийг А өөрийнхөө гар утсаар хийсэн. Би бичлэгийг үзсэн. Биеийнхээ дээд хэсгээр цагаан цамц өмссөн хүн нь С байсан....” гэжээ. Харин хохирогч “...орой 23 цагийн үед над руу 9557 .....гэсэн дугаараас залгаад гараад ирээ, танай үүдэнд ирчихлээ’’ гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад очсон чинь Боогий нь Аагий Сүхээ гэх хоёр хүүхэдтэй байсан. “2 дугаар автобусны буудалд байдаг найз маань хорооны ард талд нүүгээд очсон, тийшээ очоод ирье’' гээд намайг аваад явсан. Тэгээд тэр айлынх нь гадаа очоод 15-20 минут хүлээхэд хоёр хүүхэд ирсэн. Гэрт ороход тоггүй харанхуй байсан. Боогий лаа асаагаад миний танихгүй тэр хүүхэд “гал түлье, хүйтэн байна” гээд түлээ хагалах гээд гарсан юм. Гал асахад би зууханд орйтож суусан. Архи гаргаж ирэхэд би дунд зэргийн аягаар ёроолд нь жаахан үлдээгээд уусан. Надад эхэлж өгөхдөө жаахан хийж байгаад дараа нь нэмээд их болгосон. Би гурван удаа уугаад бас галд ойртоод суучихсан байсан болохоор дорхноо согтсон.. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн...” гэжээ. Түүнийг хүчирхийлсэний дараа шөнө дөлөөр гудамжинд гаргаж хаясаныг азаар хүмүүс олжээ. Энэ тухай гэрчүүд “... шөнө 02 цагийн үед манай гэрт нэг залуу орж ирээд танай гадаа нэг охин байна ш дээ, гараад хар даа гэхээр нь гарахад осгосон ухаан алдсан байдалтай охин хэвтэж байсан. Гэрт оруулж ирээд цагдаа дуудсан. ...Бүх биед үзлэг хийх гээд хувцсыг нь тайлуулсан. Хөхөвчнийх нь цаанаас нь нойтон дотуур өмд гарч ирсэн. Бас өмд гутал нь нойтон, ороолт нь архи болчихсон байсан..” гэжээ. Охиныг эмнэлэгт авчирахад хамаг бие нь хөрж дусал залгах гэхэд судас нь олдохгүй байжээ.
NUUTS.mn

hamgiin deed yliig ugsun bzdee.....shorond ochihloorn uuriign uursdiign surgaad ugnuduu