Дундговийнхон Б.Наранхүүг САЙХАН НААДАМ хийдэг болохоор нь сонгодог

УИХ-ын хаврын чуулганыг хамгийн их тасалсан гишүүнээр Дундговь аймгаас АН-аас нэр дэвшиж сонгогдсон Б.Наранхүү тодорч түрүү магнай болжээ. Нийтдээ 21 удаа чуулганы нэгдсэн хуралд суухаас нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүй тасалжээ. Хаврын чуулганы нээлтээс хойш Б.Наранхүү гишүүн “үхсэн амьд” нь мэдэгдэхгүй алга болжээ. Хэрвээ хотоос сонгогдсон гишүүн байсан бол өдийн цахимд балбуулж байгаа. Даан ч хөдөөнөөс тэр тусмаа айраг урт дууны нутаг Дундговиос сонгогдсон юм даа. Тойргоос сонгогдсон гишүүн нь ажлаа хийхгүй алга болоход сонгогчид нь дуугардаггүй сонин. Үүнээс үзэхэд тэд гишүүндээ их сайн, гишүүн ч тэднийгаа аргалаад сурчихаж. Зарим хүмүүс нь их сайхан наадам хийдэг болохоор Б.Наранхүүд санлаа өгдөг гэсэн удаатай. Гишүүн ч харин наадамыг жинхэнэ утгаар нь бийлэгжүү мөнгөлөг хийдэг. Мөнгийг баруун солгойгүй цацдаг. Сүүлийн үед сонгогчид нь арван жилийн уулзалтаа Наранхүү гишүүний надамтай давхцуулж хийдэг болсон. Гишүүн өөрийх нь наадмаар нь цугларч уулзаж байгаа нэг ангийханд доод тал нь нэг сая төгрөг өгдөг гэнэ.
НУУЦ.мн

Huurhii duu saihan naadam hiij uzeegui aimag yum baih daa. teged l ene tenegiig songodog bolj taarlaa