Увс бахархал : 15 сайдын ГУРАВ нь манай аймгийх

“Увсньюс” гэдэг сайтад ийм бахархалт мэдээ гарчээ. Увсынхныг “увс хүн” гэдгээ ярихаа больсон гэж бодож байсан ч үгүй аж. Шуудхан 15 сайдын гурав нь манай увс хүн гээд биччих байсан юм. Гурван сайд тань гурвуулаа ногоон гэрлээр батлагдах бас л болоогүй байна. Монголын баялгийг ах дүүгээрээ зарсан гэх хэл аманд орооцолдсон Ч.Хүрэлбаатар тань асуудалтай байгаа. Германчууд өөрсдийгөө дэлхий хамгийн дээд үндэстэн гэдэг. Тэгвэл увсыхан Монголын “германчууд” болжээ. Өчүүхэн зүйлээс хүртэл өөрсдийгөө дөвийлгэх магтах юмыг гярхай олж чаддаг нь бүр гайхмаар. Наадамд бөх нь түрүүлбэл цэнгэлдэхийг доригтол “Увс нуур”-аа дуулдаг. Харин одоо гурван увс нэр дэвшигч нь сайдаар томилогдсоны дараа чуулганы танхимд нутгийн сүлд дуугаа дуулах эсэхийг нь харья...
NUUTS.mn
