Нууц мэдээллийн уурхай

"Шилэн Цогоо" төмөр замаас МАШИН, ШАТАХУУНААР хангуулдаг нь тогтоогджээ

Нийтэлсэн: 2017-10-11 05:48:23

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус зөвлөл нь өнгөрсөн есдүгээр сарын 23-наас ажлаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд иргэдийн зүгээс 28 өргөдөл гомдол иржээ. Иргэдээс ирсэн зөрчил, гомдлын хамгийн ноцтой нь УБТЗ-ын удирдлагуудтай холбоотой асуудал байжээ. Тухайлбал, тус байгууллагын удирдлагуудыг томилохдоо ашиг сонирхлыг зөрчилгүй гэх тодорхойлолтыг гаргаагүйн дээр ял эдэлж байсан хүмүүс ажиллаж байсан нь тогтоогдсон талаар мэдээллийн үеэр хэллээ. АТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулж, тэдгээр хүнийг халах шийдвэр гаргасан байна. Харин энэхүү шийдвэрийн хэрэгжилттэй АТГ болон Олон нийтийн зөвлөлөөс танилцахад тэдгээр албан тушаалтнуудыг орлогч болгон албан тушаалыг бууруулан ажиллуулж байжээ. Мөн "Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цогтгэрэл /шилэн Цогоо/ төмөр замаас машин унадаг, бензин тосоор хангуулдаг байсныг АТГ-аас тогтоосон ч одоо хүртэл зөрчлийг арилаагүй байгаа" хэмээн Олон нийтийн зөвлөлийн дарга Г. Баасан хэллээ. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа аж.

Олон нийтийн зөвлөлийн мэдээлж буйгаар нийт иргэдээс ирсэн гомдлын 80 хувь нь албан тушаалын хууль зөрчсөн, албан тушаалаа давуулан ашигласан зөрчил илэрчээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших