У.Хүрэлсүхийн Засгийн газраас ЮУ Ч горьдоод хэрэггүй
.jpg)
Засаг солигдох хооронд ГАДААД ӨР 1,2 тэрбум доллароор нэмэгджээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах хоёр сарын “Топор” ажиллагаа ийм л дүнтэй тусаж байна. Одоо манай улсын гадаад өр зургаан их наяд долларт хүрлээ. Харин шинэ Засгийн газар энэ их өр төлбөрийг хэрхэн зохицуулах бол ... Ерөнхий сайдых нь байж байгаа байдал засаг бүрэлдэх явцыг нь харахад их зүйл горьдольтгүй болжээ. У.Хүрэлсүх хүлээгдэж байгаа их төлбөрийг төлөх эдийн засгийн уналтыг зогсооход чиглэсэн мэдлэг чадвартай хүмүүсээр танхимаа бүрдүүлэх байсан. Гэсэн ч ордны найраа, бялуу хувиарлах замаар ордны тохироо хийгдэж байгаа нь сайдад нэр дэвшигчдийн нэрнээс харагдаж байна. Хэн ч сайд болсон У.Хүрэлсүхийн засгаас юу ч хүлээгээд нэмэргүй болжээ. Голлох яамдад тохироо найрааны нөхдүүд нэр дэвшлээ, боловсрол эрүүл мэндийн салбарыг ахиад л хавсарга, шагнал хүртээх мэтээр хувиарлав. Ингэж байхын оронд Бат-Эрдэнэ аваргыг шадар сайд, А.Сүхбатыг Сангийн сайд, Д.Сумьяабазарыг ЗГХЭГ-ын дарга гээд бөхчүүдийг сайд болгочих хэрэгтэй. Нэгмөсөн амар, юу ч горьдож хүлээх хэрэггүй. Ерөнхий сайд Энх-Амгаланг буцаалаа, давхар дээлтэй сайд нарт цалин өгөхгүй болсон хэмээн шуугиж байна. Энэ бол худлаа хоосон жүжиг. Энх-Амгаланг буцаах нь ердөө эсэргүүцсэн дүр эсгэж байгаа хэрэг. Хэдэн сайдад цалин өгөөгүй гээд улсын мөнгө хэмнэгдэхгүй. У.Хүрэлсүх ердөө л найраа тохирооны Засгийн газар байгуулж байгаа халхалж байна. М.Энхболдын хүмүүсийг авахгүй гэж уг нь их зүтгэсэн даан ч дийлээгүй гэх пиарыг нийгэмд тараах гэж, давхар дээлтэй сайд нартай ч цалин өгдөггүй шүү гэсэн өөрийгөө хамгаалах өчүүхэн бамбайтай л болох гэж ядаж байна. У.Хүрэлсүхийг зоригтой эр гэдэг. Гэтэл өнөөх эр зориг нь хаана байна. Таван гишүүн нэгдээд л сайдын шантааж хийж буланд шахахад айж бэмбэгнэж явна. Үнэндээ өөрт нь салбар удирдуулаад явах хүн алга байна. Ултөрч болохын тулд эхлээд нэртэй хүндтэй сургуульд нь сураад дараа нь улстөрд ордог. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ нар нь эхлээд бохир улстөрд хутгалдаад дараа нь гадагшаа сургуульд явсан. Ийм залуусыг юм сурсан гэж хэн ч хэлэхгүй. Он гараад хамгийн эхэнд 500 сая доллар төлнө. Гэтэл үүнийг бодож байгаа улстөрч саарал ордонд л лав алга...
НУУЦ.мн
