60 МЯНГАН долларын зээлийн ГЭРЭЭН дэх Г.Өсөхбаяр аваргын ГАРЫН ҮСЭГ хуурамч биш гэсэн дүгнэлт гарчээ
Нийтэлсэн: 2017-10-11 01:06:15
.jpg)
Манай сайт өмнө нь Г.Өсөхбаяр аварга иргэн Ц.Амарсайхан нарын хэргийн тухай мэдээлсэн. Зээлийн гэрээг 2011 онд байгуулж шүүх цагдаагийн хэрэг нь гурван жилийн дараагаас эхэлжээ. Ц.Амарсайхан нь Г.Өсөхбаяртай 2011 оны 6-р сарын 4-ний өдөр 60 мянган долларыг зургаан сарын хугацаатай сарын гурван хувийн хүүтэй зээлүүлэх зээлийн гэрээ байгуулжээ, 60000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн гэнэ. Гэтэл энэ хугацаанд зээлээ төлсөнгүй. Харин ч уг зээлийн гэрээ, гэрээн дэх гарын үсэг тамгыг хуурамчаар үйлдсэн хэмээн цагдаад өгч шалгуулжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 4-р сарын 18-ны өдрийн 1811, 2014 оны 7-р сарын 22-ны өдрийн 3221 тоот дүгнэлтүүдээр Зээлийн гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримтад Г.Өсөхбаяр гэсний доор зурагдсан гарын үсгүүдийг Г.Өсөхбаяр зурсан, мөнгө хүлээлгэн өгсөн баримтад зурагдсан Г.Өсөхбаярын гарын үсгийг скайнер болон хувилан олшруулах төхөөрөмжөөр үйлдээгүй, хүний гараар бичгийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэж гарчээ. Мөн зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтыг хуурамчаар үйлдсэн хэмээн Ц.Амарсайханд үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорын газраас хоёр удаа хэрэгсэхгүй болгожээ. Үүний үндэслэн 2015 онд шүүх шийдвэр гаргаж Г.Өсөхбаярыг Ц.Амарсайханд нийт 110 мянган доллар төлөхийг үүрэг болгосон шийдвэр гарчээ. Гайхалтай нь өөрөөс асар их мөнгө нэхэж байхад аварга өмгөөлөгчийн хамт шүүх хуралд нь ч очоогүй аж. Ингээд сандарсан аварга ахин цагдаад ханджээ. Гэсэн ч энэ зун шүүх Ц.Амарсайханд холбогдох баримт бичиг хуурамчаар үлйдсэн гэх хэргийг нь ахин хэргэсэхгүй болгож бүр цагаатгажээ. Харин аварга зээлийн гэрээ, гэрээн дэх гарын үсэг, мөнгө хүлээн авсан баримтыг хуурамч хэмээн зүтгэсээр явна. Тэрээр 72 айлын орон сууцыг барьсан “Ууса” компаний захирлын хувьд өдөр тутмын ажилд оролцдоггүй, бэлтгэл тэмцээнд их явдаг байжээ. Энэ үедд хоосон бланканд гарын үсгээ зураад тамгаа дараад үлдээгээд явдаг гэнэ. Хамгийн сүүлд 2008 оны олимпод явахын өмнө нэлээд олон бланкад тамга дарж гарын үсэг зураад өөрийн ширээний шургуулганд үлдээсэн гэжээ. Аваргыг гарын үсэг тамгатай хоосон бланк үлдээдэг гэдгийг ажилтнууд нь болох О.Алтансувд, Гантулга, Б.Хоролбат нар гэрчилжээ. Дараа компаний эзэд муудалцах үед Ц.Амарсайхан нь ирээд офисын сандал ширээг аваад явжээ. Энэ үед л тэрхүү хоосон бланкуудыг гартаа оруулсан хэмээн аварга мэдүүлжээ. Бүр тухайн үед хүнд мөнгө зээлүүлэх биш өөрөө өөрөө санхүүгийн асар хүнд байдалд орсон байсан, надад мөнгө төгрөг зээлүүлэх ямар ч боломжгүй байгаагүй, зээлүүлсэн гэх мөнгөний хүү, алданги зээлийн төлбөрийн талаар ямар ч баримт, гүйцэтгэл байхгүй, хэргийн талаар үнэнийг мэдэх гэрчүүдийг өөрийн талд мэдүүлэг өг хэмээн айлган сүрдүүлж дарамталсан, худал үнэн мэдүүлгийг ялгаж тогтоодог “Полиграф”-ийн шинжилгээнээс зугтан зайлсан гэх мэтээр баахан гомдол гаргажээ. Аваргын энэ мэт сандрах нь аргагүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тэрхүү гэрээний дагуу 110 мянган доллар буюу 198 сая төгрөг төлөх болоод байна. Аварга “зээлдүүлэгчээс” гадна УИХ-ын Д.Сумьяабазар, Ууганбаяр нарын хамт 2010 онд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд 72 айлын орон сууц барьсан. Бусад нь ашгаа аваад алга болсон бол аварга Амарсайхан хоёр л маргаантай үлджээ. Амарсайхан нь аваргыг илүү ашиг авсан хэмээн буруутгадаг. Барилга ашиглалтанд орсоны улсын комиссд хахууль өгсөн хэрэг дэгдэж ажилтнууд нь ээлж дараалан АТГ-д байцаагджээ. Айсан зарим нэг нь цалингаа ч авалгүй ажлаа хаян зугтааж байсан аж.
НУУЦ.мн
