Нууц мэдээллийн уурхай

Гуйлгачин хүүхдүүдийг “ДААСАН” залууг зоогийн газар “ДААЖЭЭ”

Нийтэлсэн: 2017-10-10 13:42:54

Ахилеш Кумар гэдэг энэтхэг залуу өөрт тохиолдсон явдлаа цахимаар хуваалцсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Саяхан тэрээр өдрийн хоолоо идэхээр ажлынхаа ойролцоохь зоогийн газарт оржээ. Дуртай бас чамгүй үнэтэй хоолоо захиалаад идэх гэтэл зоогийн газрын цонхоор нэгэн хүү өөрийг нь цоо ширтэж байгааг анзаарчээ. Халтар царай, өрвийсөн үс, муудсан хувцас зэргээр нь гуйлгачин хүүхэд болохыг нь таажээ. Үнэндээ хүү өөрийг нь биш харин тавагтай хоолыг нь гөлрөн зогссон гэнэ. Маш их өлсөж явааг нь залуу тэр дороо гадарлажээ. Өлсгөлөн хүүгийн нүдэн дээр таваг дүүрэн хоол идэж чадаагүй тул гараараа даллан ороод ир гэжээ.

Гэтэл хүү хаалгаар ганцаараа биш хоюулаа орж иржээ. Өөртэйгөө жигтэйхэн адилхан бас халтар бяцхан охин хөтөлсөн нь дүү нь байжээ. Хүү дүүгээ хөтөлсөөр орж ирээд ширээнд нь суухад залуу ахин хоёр хоол нэмж захиалжээ. Хажуугийн ширээний зарим хүмүүс нь эгдүүцэн өөр ширээнд суусан бол болж байгаа явдлыг харах гэж тогооч нар хүртэл гарч иржээ. Хүүхдүүд өлссөн тул хоолоо маш хурдан идээд баярласнаа хэлж бушуухан гарчээ. Бяцхан хүүхдүүдийг цатгасандаа баярласан залуу тооцооны хуудсаа аваад харин ч мэл гайхжээ. Тооцооны хуудсан дээр ямар ч үнэ байсангүй харин ийн бичсэн байжээ.


-Манай зоогийн газарт хүний сайхан сэтгэлийг үнэлж тооцдог кассын машин байхгүй. Танд сайн сайхныг хүсье-
Гуйлгачин хүүхдүүдийг цэрвэлгүй хооллож байгаа залуугийн сайхан сэтгэлийг зоогийн гарын эзэд үнэлж мөнгө авахгүй байхаар шийдсэн нь тэр гэнэ. Ийнхүү залуу хүүхдүүдийг дааж харин зоогийн газар гурвууланг нь даажээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших