У.Хүрэлсүхэд ХЭРЭГГҮЙ болсон Ж.Энхбаярын ГОМДОЛ дүүрэн яриа ... /бичлэг/

Зад хууртагдсан хүний гомдол цөхрөлөөр дүүрэн яриа сонсоё гэвэл Ж.Энхбаяын энэ бичлэгийг үзээрэй. Түүний царайны төрх цаанаасаа л гомдсон тунирхсан шинжтэй. Суудалдаа ч тогтвортой суухгүй байнга хавчигнана. Яриа нь үе үе тасалдана. Ярианаас нь үзэхэд тэрээр хуутагджээ. Бүр зад хууртагдсан бололтой. У.Хүрэлсүхэд хууртагдсанаар Засгийн газрыг огцруулахын төлөө эхнээсээ тууштай явсан гишүүд маш хүнд байдалд оржээ. Ерөнхий сайд намын даргатай тохироо хийж цаашдын зам мөрөө хөөлөө. Одоо түүнд товчлуур дардаг гишүүд хэрэггүй. Түүнээс гадна Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарыг засгаа хамгаалагчид хүлээж авахгүй. Яриан дундаа шинээр байгуулагдсан Засгийн газрыг хамгаалахын тулд Их хуралд үлдэхээр шийдсэн хэмээн байн байн хэлж байна. Тэгвэл одоо түүний хамгаалалт хэрэггүй болсон. М.Энхболдыг талынхан Засгийн газарт орсоноор У.Хүрэлсүхийн ганц том айдас арилсан. Одоо чуулганы танхимд намын даргын талаас эсэргүүцэх гишүүн гарахгүй. М.Энхболдын талынхан сахилга баттай гэдэг нь Ерөнхий сайдыг томилох хуралдаанд багаараа орж ирээгүйгээс харагдсан. Одоо багаараа дэмж гэхэд мөн л дэмжих тул Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын хамгаалалт хэрэггүй болжээ. Ийнхүү хууртагдсан нэгэн яриа өгчээ. Сурсанаараа БХ-ын сайдад санаатай байсан байж магад. Засаг огцруулах ажиллагааны эхнээс л тэрээр өөрийгөө У.Хүрэлсүхэд хэрэгтэй хүн гэж бодож баярлаж явсан. Гэтэл одоо ямар ч хэрэггүй болжээ. Нөгөө тал нь ч хүлээж авахгүй. Ийнхүү улстөрийн ганцаардалд орох аюул Шадар сайдад яригдаж байсан энэ гишүүний өмнө тулаад байна. /бичлэгийг энд дар/
НУУЦ.мн
