Нууц мэдээллийн уурхай

Монголыг аврах “АРМАГЕДОНЧУУД" ...

Нийтэлсэн: 2017-10-10 00:59:36

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэрс тодорчээ. Бүрэлдэхүүнийг нь хараад л М.Энхболдод бууж өгсөн нь харагдлаа. УИХ-ын даргын талаас Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат нар оржээ. Нэрсийг нь харахад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хамгийн хүчтэй бас тууштай хамгаалж байсан хүмүүс байна. Харин У.Хүрэлсүхийн талаас  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл нарыг дэвшүүлжээ. Эд нар Монголыг аврах “армагедончууд” болжээ. Гэхдээ Д.Сумьяабазар нар баярлах болоогүй. Сайдад нэр дэвшигчдийн нэр цаг тутамд өөрчлөгдөж байна. Я.Содбаатарын нэр өчигдөр яригдаж байсан бол өнөөдөр хасагдсан. Өөртөө итгэсэн тэрээр бас л “Монголыг аварна” хэмээн яриа өгсөн.

Б.Жавхлан гишүүн өөрийгөө “банкир” хэмээн цацуулж байна. Намын даргадаа бууж өгсөнөөр У.Хүрэлсүх нийгмийн хүлээлтийг даах бас гүйцэтгэж чадах улстөрч биш гэдгээ харууллаа. Харин ч зальтай хүн юм. Ямар ч байсан Т.Аюурсайхан нарыг хуурчихсан. Гэхдээ бүр Ц.Багабаньдитай нь хамт хуурчихлаа. Одоо У.Хүрэлсүх цолондоо ханасан бөх шиг болсон тул тэд хэрэггүй болжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. hudlaa /112.72.8.250/ 2017-10-11 00:17:27

    b***ainud

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших