С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо

НИТХ өнөөдөр болж, шинэ даргаа томиллоо. Өнгөрөгч сарын сарын 22-ны өдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс Б.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн ч хоёр удаагийн завсарлагын улмаас хойшлоод байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар өмнөх нэр дэвшигчид дээр нууц санал хураалт явуулснаар С.Амарсайхан 52.1 хувийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр НИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллахаар болж, тамгаа гардан авлаа.
НУУЦ.мн
