Морьтой ЯВАЛДСАН Екатерина II-ын ШАЛИГ ЦЭНГЭЛИЙН өрөөний тухай .../18+/
Адуутай явалдсан гэдгээрээ алдаршсан Оросын хатан хаан Екатерина II-ын секс өрөөний тавилгуудыг Sotheby's дуудлага худалдаагаар борлуулжээ. Хүний өндөртэй адилхан хэмжээний шүүгээг нь л 20 мянган доллароор заржээ. Тачаангуйгаараа алдартай хатан хааны нууц өрөөний тавилгууд нь нас барсаных нь дараа Гатчинскийн ордон, Царском Селе-д тараан нууж байжээ.
Гэхдээ хааны ордонд олноороо ажиллаж байсан германчууд бага багаар нутаг руугаа зөөсөөр дуусгасан гэдэг. Ийм нууц өрөө хоёр ч байжээ. Нэг нь Гатчинскийн ордонд, нөгөө нь Царском Селе-д байжээ. Гатчинскийн ордныг хатан хааны амрагуудын нэг байсан Орлонв гүн бариулсан. Петербургийн хойд хэсэгт оршин уг ордонг 1780-1789 оны хооронд барьжээ.
Харин Царском Селе-д байгуулсан нууц өрөөг нь бас нэг амраг нь болох Александр Васильчиков гардан хариуцжээ. Тэрээр шалиг завхайгаараа хатан хаанаас дутахгүйн дээр урлагийн мэдрэмжтэй сонголт сайтай нэгэн байсан. Мөн хатан хааны хүслийг гайхалтайгаар зөв тааж мэдэн гүйцэтгүүлдэг.
Тийм ч учраас Царском Селе дэх секс өрөө нь хамаагүй уран чамин, тансаг бас их өртөгтэй боссон. Шалиг цэнгэлийн нууц өрөөг хатан хааны унтлагийн өрөөтэй залгаа хийсэн. Хатан хаан удтал цэнгээд дараа нь шууд унтлагын өрөөндөө орж амардаг байжээ. Үе үеийн Оросын түүхчид энэ өрөөний тухай таг дуугай явсаар ирсэн. Харин баруунд энэ тухай нэлээд судалгаа хийгдсэн.Хамгийн дорвитой бүтээл нь Бельгийн найруулагч Петер Водичийн “Хатан хаан Екатеринагийн нууц” гэдэг кино юм. Шалиг цэнгэлийн өрөөний тухай түүнд Вермахтын офицер байсан аав нь ярьжээ. Аавых нь өвөг дээдсээс олон хүн Оросд очиж ажиллаж амьдарч байсан гэнэ. 2003 онд Петер Германы Мюнхэн хотын хуучин ном сэтгүүлийн захаас тэрхүү өрөөний тухай хуучны нэгэн сэтгүүл олж авсан нь том олз болжээ.
Сэтгүүлд шалиг цэнгэлийн өрөөний олон тавилгын зураг орсон байсан. Үүний дараа Оросд очиход нь бас л аз дайрчээ. Тэрээр дэлхийн 2-р дайны өмнөхөн Царскосель-д ажиллаж байсан нэгэн ажилтанг олж уулзсанд нэлээд мэдээлэл өгчээ. Тэр хүн өмнө нь уг өрөөнд бүр орж үзсэн нэгэн байжээ. Музейн ажилтны ярьсанаар өрөөний хаалгыг нээгээд л үүлэн борооны жаргал цэнгэлийн диваажинд очсон мэт сэтгэгдэл төрсөн гэж ярьжээ. Дайны үед музейг германчууд тоножээ. Олон тавилгыг нутаг руугаа зөөж аваачсан байна. Гэхдээ Петерийн баталж байгаагаар хаант засаг унасан 1917 онд бас олон тавилгыг нь Герман луу зөөжээ. Бүр Николай II хааны нууц зарлигаар зөөсөн гэдэг. Үүнийг Бремены Дорнод Европ судлалын төвийн захирал доктор Вольфганг Айхведе баталдаг. 2003 онд канцлер Герхард Шрёдер эр хүний шодойн хөлтэй энэхүү ширээг Путинд бэлэг маягаар буцааж өгсөн.
Хатан хаан 60 насандаа бурхан болсон. Нас барахын өмнөх амраг нь 22 настай офицер Платон Зубов байжээ. Өтөл насандаа хатан их таргалж дөрвөн эр арай чүү өргөж офицерийн дээр нь гаргадаг байсан гэдэг. Хатан хааныг нас барсаны дараа хүү Павел I хаан болсон. Ээжийнхээ шалиг самуун явдлаас ихэд ичдэг хүү нь өнөөх хоёр өрөөг цоожлох зарлиг буулгаснаас гадна ордонд байсан завхай утга агуулгатай зураг баримал хөшөөг хүртэл гаргуулж хаяжээ.
НУУЦ.мн
ийм хачин юм ыг шууд л устга.