Нууц мэдээллийн уурхай

300 сая доллартай БАНКИНД хүрэхийн тулд 1,5 САЯ долларын өртөгтэй ХОНГИЛ ухуулаад баригджээ

Нийтэлсэн: 2017-10-08 13:15:20

Бразилийн Сан-Паулу хотын “Banco Do Brasil”-ийн салбар нь “Rua Verbo Divino” гудамжинд байрладаг. Тухайн үед банкинд 300 сая доллар бэлнээр байсан аж. Хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр бүлэг дээрэмчид 600 метрийн зайд орших “Chacara Santo Antonio” гудамжнаас банкны салбар хүртэл газар доогуур нүхэн хонгил ухуулж байгаад баригджээ. Нүхэн хонгил ухах ажил дөрвөн сарын өмнөөс эхэлсэн байна. Хонгилыг инженерийн байгууламжийн ном журмын дагуу төмөр бэхэлгээтэй, цахилгаан гэрэлтүүлэгтэйгээр байгуулжээ.

Гэмт этгээдүүд мэргэжлийн ажилтнууд хөлсөлснөөс гадна өөрсдөө ээлжилэн ажиллаж байсан гэнэ. Ажил 24 цагийн турш тасралтгүй явагдаж ухаж гаргасан шороогоо өдрийн цагаар ачааны машинаар зөөж асгаж байжээ. Гайхалтай нь нүхэн хонгил ухаж байгааг тэр хавийн иргэд байтугай хотын дулааны цахилгааны компаниуд ч хүртэл мэдээгүй аж. Энэ хугацаанд дээрэмчид нийтдээ 1,2 сая долларыг зарцуулаад байсан нь хураагдсан ажлын баримт бичгээр нь батлагджээ. “Хэрвээ энэ ажиллагаа бүтсэн бол Бразилийн түүхэн дэх банк ухсан хамгийн том хулгай болох байсан” хэмээн хотын цагдаагийн газрын дарга мэдэгджээ. Цагдаа нар нүхэн хонгил ухагдаад хоёр сар өнгөрсний дараа халуун мөрөр нь орж нууцаар хянажээ. Ингээд өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг ажлын байран дээр нь ажлын хувцастай нь баривчилжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших