Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн сүйрэлд бэлдэж 45 ЖИЛ хураасан нөөцөөрөө гамшигт нэрвэгдсэн ХОЁР ХОТЫГ хүнсээр хангажээ

Нийтэлсэн: 2017-10-08 11:27:06

Энэ жил 74 нас хүрсэн Нью-Жерси мужийн Жозеф Бадме нь Америкийн төдийгүй дэлхийн хамгийн их хүнс, шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүний нөөцтэй хүн байх. Одоогоос 45 жилийн өмнө тэрээр цөмийн дайн болон дэлхийн эдийн засгийн хямралд бэлдэж хувийн нөөцтэй болохоор шийджээ. Байшингаа ч бункер агуулах маягаар барьсан гэнэ. Байшингийх нь доод талд бага зэргийн цөмийн бөмбөгний цохилтыг даагаад гарах хамгаалалттай долоон ч том агуулах бий.

Мөн цэвэр усны нөөц хадгалах усан сан ч байгуулжээ. Ингээд 45 жилийн турш хүнс, ахуйн хэрэгсэл, шатахуун зэргийг нөөцөлж иржээ. Хүнсэнд нь гэх бүх гурил будаанаас эхлээд бүх төрлийн нөөшилсөн лаазалсан махыг асар ихээр бэлдэж он удсаныг нь устган шинээр авч байсан  гэнэ.

Ариун цэврийн цаас гэхэд л уул овоо шиг ихийг хураажээ. Гэтэл жилийн өмнө эхнэр нь нас барсанаас гадна цөмийн дайн ч дэгдсэнгүй, дэлхийн эдийн засгийн сүйрэл ч болсонгүй. Ингээд асар их нөөц нь бөөн дарамт дараа болжээ. Түүнээс гадна эрүүл мэнд нь муудсан тул нөөцөө хадгалах, шинэчлэх ажлыг хийж дийлэхээ больжээ. Саяхан тэрээр далайн хар салхинд нэрвэгдсэн Пуэрто-Рикогийн хүн амд туслах хандив цуглуулж яваа хоёр хүнтэй уулзжээ.

Энэ улсыг хүчтэй шуурга дайрч олон зуун хүн орон гэргүй болж ихээхэн хохирол амссан. Харин өвгөн гамшигт нэрвэгдсэн тэдэнд бүх нөөцөө өгөхөөр шийдсэн нь жинхэнэ шуугиан тарьжээ. Өвгөний хураасан нөөцөөр бүхэл бүтэн хотыг ч хүнсээр хангаж болох гэнэ.

Эхний удаад тус бүр нь 40 кг жинтэй 80 торх хүнсийг тусламжаар явуулжээ. Эдгээр торхонд тутарга, гурил, элсэн чихэр, ёотон, лаазалсан мах, шокалод, ахуйн болон ариун цэврийн бараа оржээ.

Пуэрто-Рикогийн Улаан загалмайн нийгэмлэгийн тооцоолсноор өвгөний энэхүү тусламжаар хоёр хотыг тав хоногийн турш хүнсээр хангахад хүрэх аж.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. фцуфцуцфу /202.70.40.146/ 2017-10-09 20:08:25

    хотыг ч хангана гэж бас хаашаа юм

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших