Эцэг эхчүүдийн өгсөн БЭЛГИЙГ голж УЙЛСАН багшийг ажлаас нь халжээ
Нийтэлсэн: 2017-10-08 03:50:55
Саяхан багш нарын баярыг дэлхий даяар тэмдэглэсэн. Энэ үеэр Краснодар мужийн Прикубанскийн мужийн нэгэн сургуульд болсон явдлыг "Блокнота Краснодар" мэдээлсэн нь Оросд шуугиан тарьжээ. Тухайн сургуулийн 1-р ангийн нэгэн бүлгийн эцэг эхчүүдийн WhatsApp-д бичсэн чатыг сайт нийлжээ. Эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр хүүхэд бүрээс 100 рубль хурааж цугларсан нийт хоёр мянган рублийг бэлнээр нь өгөхөөр шийджээ. Мөн цэцэг худалдан авчээ. Гэтэл ангийн багш Елене Сергеевне М нь багш нарын баяраар өгсөн бэлгийг голж гомдож бүр уйлсан агаад хүлээн авахаас татгалзаж цэцгийн хамт буцаан өгсөн тухай бэлэг гардуулахаар очсон эцэг эхчүүд эгдүүцэн бичсэн байна. Багш эцэг эхчүүдийн дэргэд дугтуйнаас мөнгийг гарган тоолоод “хэтэрхий бага байгаад” гомдож уйлжээ. Бэлгийг аваагүйгээр барахгүй цэцгийг ч буцаан өгчээ. Багшийг мэлмэрүүлэн мэгшүүлэхийг сурагчид, эцэг эхийн зөвлөлийнхөн харжээ. Эцэг эхийн зөвлөл ангийн багшаас гадна биеийн тамирын болон дууны багшид мөнгө өгсөн ч тэр нь бас л гологджээ. Ангийн багш интернет модем авч өгөхийг сануулсан байсан ч тэр нь үнэтэй байжээ. Болсон явдалд эцэг эхчүүд эгдүүцэж бэлгийг голлоо, биднийг дорд үзлээ хэмээн дургүйцсэн байна.
-Энэ янзаараа шинэ жилээр машин, мартын 8-наар байр нэхэх юм байна л даа. Хүүхэд бүрээс 100 рубль татаад өгч байхад голж байдаг-
-Багш та нарыг харж байхад мөнгийг тоолоод буцааж өгсөн юм уу ?
-Гурван дугтуйг гурвууланг нь задалж тоолсон. Цэцгийг миний дараа үлдсэн ээжид буцааж өгсөн-
-Багш үнэндээ интернетийн модем авахуулах гэсэн юм байна лээ-
Энэ шуугиан мужийн удирдлагын чихэнд хүрч бэлэг голсон багшийг ажлаас нь түдгэлзүүлж дотоод шалгалт явуулжээ. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд багш нарын бэлгийн тариф улам өндөр болж байгаа тухай олон гомдол гаргажээ.
НУУЦ.мн