Өдөрт ЗУРГААН хүнд ҮЙЛЧИЛДЭГ байсан экс биеэ үнэлэгч ПРОКУРОР боллоо /18+/
Невада нь бие үнэлэхийг хуулиар зөвшөөрсөн цөөн мужийн нэг юм. Ийм ч учраас бусад муж болон Канадаас үүлэн борооны цэнгэлд дурлагчид ийшээ цувдаг. Невадагийн хамгийн алдартай бас дээд зэрэглэлийн янхны газар нь Sheri's Ranch гэдэг. Өмнө нь хуулийн сургуулийн оюутан байхдаа энд бүтэн нэг жил ажиллаж байсан гэдгээ нуудаггүй Кира Морраган гэдэг гэдэг 28 настай эмэгтэй зохих шаглалт шүүлгүүдийг амжилттай өгч саяхан мужийн прокурорын албанд орсон нь шуугиан тарьжээ. Sheri's Ranch нь одоо ч дээд зэрэглэлийн газар хэвээрээ байна.
Хэдийгээр биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрсөн ч янхны газрууд нь маш хатуу хууль журамд захирагддаг тухай экс биеэ үнэлэгч хэвлэлд ярьжээ. Гэхдээ энд хүн хүссэн секс үйлчилгээгээ авч бэлгийн амьдрлын бүхий л хүсэл мөрөөдлөө биелүүлж болдог гэнэ. Sheri's Ranch-гийн бүсгүйчүүд өдөрт 8-12 цаг ажиллах гэрээтэй. Хүсвэл амралтын өдрүүдээрээ ч ажиллаж болно. Заримдаа өглөө 6 цагаас шөнийн 05 цаг хүртэл ажиллах шаардлага гардаг. Ээлжинд гарахын өмнөхөн эмнэлгийн бүрэн үзлэгт орох ёстой. Долоо хоног бүр цусны шинжилгээ өгдөг гэнэ. Бэлгэвчийг заавар хэрэглэх хуультай.
-Миний анхны үйлчлүүлэгчид Канадаас ирсэн эхнэр нөхөр хоёр байсан. Тэд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гэсэн хэлбэрээр загас наадуулахыг эртнээс хүсдэг байсан ч хоёрдахь хүүхнээ олж чадахгүй явжээ. Ингээд манайд ирж би тэр хоёрдахь эмэгтэй нь болсон-
-Үйлчлүүлэгчид маш олон янзын хүмүүс байдаг. Зандангаа тайлах гэсэн залуусаас гадна зүгээр л хамт сууж кино үзэх гэсэн хөгшчүүд ч ирдэг-
-Бид үйлчлүүлэгчийнхээ сексийн бүхий л хүсэл мөрөөдлийг биелүүлэх үүрэгтэй: Гэхдээ тэд ямар хэлбэрээр загас наадуулах хүсэлтэйгээ эхлээд тодорхой захиалдаг. Маш этгээд эсвэл илт гаж саналыг хүлээж авахаас татгалздаг, бусдыг нь хийж өгдөг эсвэл хамтран хийдэг-
-Байнгийн үйлчлүүлэгчид олон байдаг. Ирэх болгондоо өөр өөр хүүхэн авдаг хүн байхад бүтэн жилийн турш нэг бүсгүйг л захиалдаг хүмүүс ч бий-
Захиалгыг Sheri's Ranch-гийн албан ёсны сайтад цахимаар өгч, зургуудаас харж сонголтоо хийдэг. Мөн янхны газрын бааранд сууж эртний уламжлалт хэлбэрээр бүсгүйчүүдийг эгнүүлэн зогсоогоод сонгож болно.
Бүсгүйчүүд ч өөрөөсөө санаачилга гарган үйлчлүүлэгч дээрээ очиж ярилцаж болдог. Гэхдээ нэг хүнтэй ердөө 10 минут л "сэтгэлээ нээж" ярих журамтай. Энэ хугацаанд тохиролцоогүй бол дараагийнх руу очдог. Үүнийг баарны зохион байгуулагчид хянаж мөрдүүлдэг. Бүсгүй бүр өөрийн тусгай нууц нэртэй. Баарны зохион байгуулагчид нэрээр нь дуудаж гаргаж үйлчлүүлэгчидэд танилцуулж болдог. Бүсгүйчүүд ч мөн тодорхой эрхтэй. Өөрийн хийхээс татгалзаж байгаа зүйлсийнхээ жагсаалтыг өгдөг агаад эздэд албадах эрх байхгүй. Энэ тухайгаа үйлчлүүлэгчиддээ ч хэлэх эрхтэй.
-Тухайлбал би үнсэлцдэггүй гэдгээ хэлсэн. Ажиллах хугацаандаа хэнтэй ч үнсэлцэж байгаагүй-
Ачаалал ихтэй үед өдөрт 5-7 хүнд үйлчилдэг. Долоо хоногт дээд тал нь 35-40 хүнд үйлчилж байсан хэмээн Кира ярьжээ. Өдгөө тэрээр мужийн прокурорын албанд ажилд орсон тул биеэ үнэлэлтийн хууль дүрмийг боловсронгүй болгох талаар ажиллах гэнэ. Хувь хүнийхээ үзлийн хувьд энэ төрлийн бизнесийг шууд хориглохыг дэмждэггүй гэжээ.
НУУЦ.мн