Нууц мэдээллийн уурхай

Алга болсон ОХИНЫХОО зургийг БИЕ ҮНЭЛЭГЧДИЙН САЙТ-аас харсан ээж нь “ЗАХИАЛГА” өгч барьжээ

Нийтэлсэн: 2017-10-08 01:26:56

Daily Mai-д мэдээлснээр Атланта хотын Кубийка Прайд гэдэг эмэгтэйн 13 настай охин нь 2015 онд гэнэт алга болжээ. Эх нь цагдаа болон найз нарынхаа хамт есөн сар эрж хайсан ч олсонгүй. Ингээд нэгэн найзынхаа зөвлөснөөр секс үйлчилгээ үзүүлдэг сайтуудыг шүүж үзэхэд  дуудлагын эскорт-үйлчилгээний Backpage.com сайтад охиных нь зургийг байрлуулсан байхыг олж харсан байна.

Уг сайтын “Шинэ охид” хэсэгт охиных нь дотуур хувцастай зогсож байгаа зургийг оруулсан байжээ. Зураг оруулсан огноог нь харахад алга болсоноос хойшх 240 дэх хоногт гэнэ. Тэр дороо уг сайтад  холбогдож секс үйлчилгээ авах гэж байгаа үйлчлүүлэгчийн дүрээр охиноо захиалсан байна.

Мөн цагдаад дуудлага өгчээ. Гэсэн ч цагдаа нар хоцорч ирсэн тул охиныг нь хүргэж ирсэн хоёр эрийг барьж чадалгүй алджээ. Охин нь алга болохдоо сургуулийнхаа үдэшлэгт явж байсан аж. Үдэшлэгээс тарах үед нь нэгэн эмэгтэй таарч гэрт нь хүргэж өгөхийг санал болгосонд зөвшөөрчээ. Маш эелдэг ааштай эмэгтэй байсан гэнэ. Гэсэн ч машиндаа суулгаад үл мэдэгдэх газарт аваачиж хүчээр мансууруулсан аж. Ээжийнхээ гэрт хүргэж ирэхдээ биед нь зодуурын ул мөртэйн гадна сэтгэл хөөрөл мансуурлын байдалтай байжээ. Тэрээр охидыг хулгайлан биеийг нь үнэлүүлдэг гэмт бүлэглэлийн гарт орсон нь тодорхой болжээ. Баригдаж хоригдох үедээ охинд нь мансууруурах бодис өгч хүчтэй оруулсан байна. Мансуурах донтой болсон охин нь дараа нь хоёр ч удаа гэрээсээ оргожээ. Кубийка Прайд Backpage.com сайтыг цагдаа шүүхэд өгсөн ч биеэ үнэлэхэд зуучилдаг гэдгийг нь бүрэн баталж чадаагүй тул амжилтанд хүрсэнгүй. Гэсэн ч бүтэн жил илүү шүүхдсэний эцэст саяхан уг сайтыг хаалгаж чаджээ. Одоо эздийг нь хэрэгт татахаар дараагийн арга хэмжээндээ оржээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших