Нууц мэдээллийн уурхай

Фэйсбүүкээр монгол ОХИДТОЙ танилцах гэсэн ХЯТАДЫГ 70 давхарт аваачиж НҮЦГЭЛЖ шийтгэсэн залуусын хэрэг ...

Нийтэлсэн: 2017-10-05 23:50:20

Цахимаар монгол хүүхнүүдтэй танилцах гэсэн хятад иргэнийг хууран гаргаж ирээд машинд суулган 70 давхрын оршуулгын газарт аваачиж нүцгэлж шийтгэн 1,7 сая төгрөгийг нь авсан хэрэг гарчээ. Энэ хэрэгт Ч.М, П.Т, А.С, Э.А нарын 24-29 насны залуус холбогдсон.  Эдгээрээс А.С нь хоёр хүүхэдтэй эмэгтэй аж. Т.Э нь “Рояал хаус” зочид буудал менежэрээр ажиллаж байсан бол П.Т нь Төрийн банкны жолооч байжээ. Болсон явдлыг өгүүлэхэд Ч.М нь хуурамч facebooк page хөгжүүлэхээр 20  настай казак охины зурагтай хаяг нээжээ. Дараа нь хятад ханзаар бичсэн нэртэй хүн рүү найзлах санал илгээжээ. Тэр нь үнэхээр Ван Тиан Лонг хятад хүн байсан агаад Монголд 2015 онд иржээ. Хятад эр монголоор муугүй ярьдаг ч бичиж чадахгүй тул voice-оор “өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, сайхан амарсан уу, сайхан амраарай” явуулдаг байжээ. Сүүлдээ хэтэрч  “би монгол охидуудад дуртай, Монголд удаан жил ажилласан, чамд тусалья” гэдэг болжээ. Мөн “өдрийн хэд вэ, цагийн хэд вэ, нэг өдөр надтай хамт байвал хэдийг авах вэ”, гэх зэргээр ёжилсон инээсэн voice явуулж гарчээ. Ингээд уг хятадыг судалж цахим хаягийг нь шалагхад дан 18-20 насны охидуудтай найз байсан гэнэ. Энэ үед л Ч.М –д Монголоо гэх  сэтгэл төрж охидуудыг нь оролддог шалиг хятадыг барьж айлгая гээд  Э.А-тай уулзжээ. Тэд ярилцаад хятад эрийг гэрээс нь гаргаж ирэхийн тулд эмэгтэй хүнээр яриулахаар болжээ. А.С-ыг дуудаж авчраад 5-р сургуулийн хажууд очин утсаар яриулжээ.  Таксинд  П.Т хамт байсан ч тэрээр нарийн учрыг нь мэдээгүй, түүнд найз охиныг нь фэйсбүүкээр оролдоод байгаа хятадыг  жаахан айлгах гэж байгаа юм гэж хэлжээ. П.Т-гийн мэдүүлснээр утсаар ярих үед цаана нь  хятад өвөрмонгол нь мэдэгдэхгүй хүн “жа жа” л гээд байсан гэжээ. Эмэгтэй хүнээр яриулсанд удалгүй жижигхэн биетэй хятад эр гараад иржээ.

ааш нь болсон явдлын тухай хятад эр “...Би Монгол улсад ажиллахаар ирээд өөртөө шинээр фэйсбүүк хаяг нээсэн. Удалгүй  20-25 орчим насны монгол эмэгтэй найз болох хүсэлт явуулсан. Би тухайн хүсэлтийг нь хүлээж аваад найз болсон. Тэр эмэгтэй эхэлж над руу хандаж чат бичсэн бөгөөд чатаар харилцаж бие биенийхээ зургийг фэйсбүүкээр солилцож, би түүнд гэрийн хаягаа зааж өгч утсаар ярилцаж танилцсан ба тэр эмэгтэй надад таалагдсан. Удалгүй тэр эмэгтэй над руу чатаар ярьж гараад ир,гэрийн чинь гадаа ирсэн байна уулзья гэж хэлсэн. Намайг гарахад 170см орчим өндөртэй бага зэрэг махлаг биетэй 23-28 орчим насны эмэгтэй хүн зогсож байсан. Эмэгтэй  фэйсбүүк хаяган дээр байсан зургаасаа шал өөр царайтай байсан. Биднийг мэндлэх үед араас үл таних хүн хүрмээр толгойг бүтээж баглаад машинд хүчээр суулгасан. Тэнд миний санаж байгаагаар гурван залуу байсан, надтай уулзсан эмэгтэй мөн суусан ч замаасаа буучихсан. Цаашаа нэг газар луу яваад байсан. Машинд зогсоход намайг оршуулгын газар авчирсан байсан. Чирч буулгаад жалганд оруулж  хувцсаа тайл гэхэд  дотуур өмднөөсөө бусад бүх хувцсаа тайлсан. Сөгдүүлж суулгасан. “Чи монгол охидуудтай уулзаж яах гэж байсан юм бэ? Чи бид нарт мөнгө өг, харин мөнгө өгөхгүй бол ална шүү”  гэж айлган сүрдүүлж гэдэс болон дух руу хэд хэдэн удаа цохьсон. Би айсандаа өөрийн найз Тиэ рүү утасдаж  яаралтай хоёр сая төгрөг зээлээч гэхэд 1,7 сая л байна гэсэн...” гэжээ. Ингээд тэд мөнгөө авахаар эргэн хот буцжээ. Замдаа хятадыг нэгжиж гар утас, бэлэн байсан 100 мянган төгрөгийг нь авчээ. Үхтлээ айсан хятад эр найзаасаа авсан мөнгөө залуусд өгч бушуухан салсан байна. Залуусын дараагийн бай нь 1-р эмнэлгийн нэгэн эмч болжээ. Түүнтэй мөн эмэгтэй хүний хаягаар фэйсбүүкээр танилцан нүцгэн зургийг нь хуурч аваад эргээд дарамталж 500 мянган төгрөгийг нь авсан тухай удахгүй өгүүлнэ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 3
  1. zochin /202.179.31.67/ 2017-10-06 19:25:04

    иймэрхүү шар сэмжилсэн юмнуудыг шийтгэх нь зүйтэй. Монгол төрийн хуулийн байгуулалгууд хийж чадахгүй байгаа юмыг хэдэн залуучууд хийж байна. Харин эдгээр хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Харин өөгшүүлж болохгүй.

  2. irgen /66.181.189.183/ 2017-10-07 10:59:51

    turiin tsagdaagiin hiij chaddaggui zuiliig hiisen baina. sain baina.***gnah heregtei.

  3. zochin /202.9.43.201/ 2017-10-07 16:58:30

    muu zavaan hujaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших