Д.СУМЬЯАБАЗАР зээл гаргаж Г.ӨСӨХБАЯР аварга 110 мянган долларын ӨРӨНД унажээ
Нийтэлсэн: 2017-10-05 03:44:30

2010 оны үед Г.Өсөхбаяр, Н.Амарсайхан, Н.Ууганбаяр, Д.Сумъяабазар нар нь хамтран компани байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын орон сууц барьсан. Барилгыг Г.Өсөхбаярын “УУСА” компаний нэрээр барьжээ. Орон сууцны барилгын зураг төслийг 10 сая төгрөгөөр хийлгэж дараа нь “Голомт өргөө” нэртэй байгууллагаар өөрчлөлт хийлгэсэн гэнэ. Барилгыг орон сууц захиалагчид болон банкны зээлээр хийж гүйцэтгэжээ. Үндсэн санхүүжилтийг “Ууса” компаний нэрээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авчээ. Д.Сумьяабазар нь тухайн үед тус банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тул зээл гаргах ажлыг хариуцан гүйцэтгэсэн гэнэ.
(1).jpg)
Мөн зээл гаргаж өгсөн хэмээн хувь эзэмшиж оржээ. “Ууса” компаний ерөнхий захирлаар Г.Өсөхбаяр, дэд захирлаар Ц.Амарсайхан ажиллаж байжээ. Компаний ажилтнууд нь үндсэндээ хувь эзэмшигчдийн төлөөллөөс бүрддэг агаад Өсөхбаярын хүмүүс, Амарсайханы хүмүүс гэх мэтээр ялгардаг байсан гэнэ. Г.Өсөхбаяр аварга тэмцээн бэлтгэл гээд барилгын ажилд бараг оролцдоггүй байсан аж. Барилгыг барьж улсын комиссд хүлээлгэн өгсөний дараа анхны хэрэг манджээ. Компаний ажилтнуудыг АТГ-аас дуудаж улсын комиссынхонд хахууль өгсөн хэргээр байцаасан байна. Үүнээс нь айсан зарим ажилтнууд нь сүүлийн улирлын цалингаа ч авалгүй ажлаасаа гарцгаажээ. Орон сууцны барилгаа барьж улсын комиссд хүлээлгэн өгч улмаар захиалагчид нь орж дуусах үед хувь эзэмшигчдийн дунд ашгийн маргаан дэгджээ. Гол маргаан Г.Өсөхбаяр Ц.Амарсайхан нарын дунд дэгдсэн байна. 2013 оны 10-р сард тэр хоёр уулзахад Амарсайхан нь аваргад “чи илүү мөнгө авсан байна, харин би бага мөнгө авсан байна” гэж хэлж өөрийн бодож гаргасан тооцоо үзүүлжээ. Тэр тооцоогоор аварга 280 орчим мянган доллар харин өөрөө 180 гаруй мянган доллар авсан гэнэ. Ер нь Ц.Амарсайхан нь барилгад нийтдээ 80 орчим мянган долларын хөрөнгө оруулсан гэж “Ууса” компанид ажиллаж байсан Хоролбат мэдүүлжээ. Аварга тэр тооцоог нь шалгаж үзэхэд өөрийх нь авсан зүйлүүдийг өсгөж бичсэн агаад зөрүү нь 52 мянган доллар болж байжээ. Бага мөнгө авсан Ц.Амарсайхан нь өөр нэг хувь эзэмшигч Ууганбаяраас мөнгө нэхжээ. Түүний эхнэр нь есөн мянган доллар өгөөд оронд Амарсайханы хувьд ирсэн гурван өрөө байрны ордерийг авч өр төлбөргүй гэсэн баталгаа бичүүлж авчээ. Ийнхүү аварга тэр хоёр л хоорондоо тооцоотой болж үлдсэн байна. Гэтэл “Ууса” компаний албан бланк дээр аваргын өөрийн гараар гарын үсгээ зурсан тамга дарсан долларын зээлийн гэрээ гараад иржээ. Аварга 2011 оны 6-р сарын 4-ний өдөр Амарсайханаас 60 мянган.долларыг зургаан сарын хугацаатай, сарын гурван хувийн хувийн хүүтэйгээр зээлж гэрээ байгуулсан болж таарчээ. Бүр мөнгө хүлээн авсан тухай баримт ч гарч ирсэн байна. Харин аварга тэр дор нь зээлийн гэрээ, гэрээнд зурагдсан өөрийн гарын үсэг, мөнгө хүлээн авсан баримт зэргийг хуурамч хэмээн цагдаад хандсанаар жинхэнэ “тулаан” эхэлжээ. /үргэлжлэл бий/
НУУЦ.мн

Архангайд ихэнх нь тэнэгдүү хүмүүс байдгийн ш тээ.танк хүлээгээрэй***дартай