Цыган эмэгтэй ОРОС эрд биткойн БЭЛНЭЭР нь заржээ
Нийтэлсэн: 2017-10-04 13:48:27

“Иван дурак” нь хоосонгүй үг аж. «ВКонтакте»-д шуугиж байгаагаар цыган эмэгтэй орос эрд биткойн бэлнээр нь заржээ. Маш ашигтай наймаа хийлээ хэмээн баярласаар гэртээ ирсэн эрийн ичигвэртэй түүхийг эхнэр нь цахимаар цацжээ.
-Калуга мужийн Обнинск хотын Аксеновскийн их дэлгүүрийн дэргэд манай нөхөрд маш соёлтой бас мэдлэгтэй байрын цыган эмэгтэй дөхөж ирээд хоёр ширхэг биткойныг мянган рублиэр авахыг санал болгосон байна. Одоо арай хямдхан байгаа, 11 сар гараад бүр их үнэд хүрнэ хэмээн итгүүлжээ. Нөхөр биткойны тухайд үнэтэй гэдгээс өөр зүйл мэддэггүй. Ингээд л аз таарлаа хэмээн хоёрыг шууд худалдаж авчээ. Харин тэр нь ердөө хуурамч зоос байсан-
Биткойн нь биет бус электрон мөнгө агаад зөвхөн тодорхой салбарт дансаар төлбөр тооцоо хийгддэг.
NUUTS.mn
