Нууц мэдээллийн уурхай

Гадаад орны ЭСЯ-д У.Хүрэлсүхийн Засгийн газрыг УДАХГҮЙ гэсэн мэдээлэл төвдөө илгээжээ

Нийтэлсэн: 2017-10-04 12:39:07

Өнөөдөр УИХ хуралдаж Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо. Тэрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болов. Гэхдээ албан тушаалдаа 300 хоног тэсэх эсэх нь тун ч эргэлзээтэй байна. Ерөнхий сайдыг батламжилах хуралдаанд МАН-ын 29 гишүүн ирсэнгүй. Үүнийг улстөрийн ямар ч өнцгөөс тайлбарласан ч парламентийн гишүүдийн тал шахуу хувь нь шинэ Ерөнхий сайдыг дэмжихгүй байна гэдгийг тод харуулав. Харин У.Хүрэлсүхийг батламжилах хуралдааныг 30-аас дээш орны гадаад харилцааныхан  ажиглажээ. Голлох Америк, Орос Хятад Солонгос зэрэг орны төлөөлөл хуралдаанд ирж үзсэн. Үрд дүнд нь У.Хүрэлсүхийн Засгийн газар тун удахгүй гэсэн мэдээллийг төвдөө явуулсан гэнэ. Учир нь өнөөдрийн хуралдааны зөвхөн ирцээр л шинэ Засгийн газар нь парламентийн дэмжлэгийг бүрэн хангалттай авахгүй байгааг баталсан.

Үүнийг чуулганы тэнхимийн тал хагас хоосон суудал давхар харууллаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон ч парламентийн дэмжлэгийг хүлээгээгүй гэдгээ нотолж барууны ардчиллын үндсэн зарчмуудын нэгийг зөрчлөө. Баруунд парламентийн дэмжлэгийг хүлээгээгүй Засгийн газар тэр дороо л огцордог, унадаг. Үүнийг мэдэрсэн Ерөнхий сайд нь өөрөө парламентдаа итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулдаг номтой. Монголд Ерөнхий сайд асан Ч.Бямбасүрэн ийм жишгийг тогтоож байсан. Ийнхүү Монголын төр тогтворжоогүй, шинэ Ерөнхий сайд нь азаар шахуу гарч ирсэн хүн гэдгийг өнөөдрийн хуралдааны ирц дэлхий дахинд зарлав. Ийм Засгийн газартай хэн итгэж найдаж бас хамтран ажиллах бол ...
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших