Нууц мэдээллийн уурхай

“Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөгөөн болж байна

Нийтэлсэн: 2017-10-04 08:21:38

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2006 оноос эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байна. 

Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын төвийн бүсийн Булган, Дархан-уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт болон орон даяар харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 120 гаруй зочид, төлөөлөгчид хамрагдаж байна. 

Энэ жилийн Харилцаа холбооны зохицуулаа хорооноос уламжлал болгон зохион байгуулах болсон тус зөвлөгөөний гол зорилго нь салбарын бодлого, зохицуулалтын чиг хандлагууд, 2017-2018 онд хийгдэж буй зохицуулалтууд, технологийн хөгжил дэвшил, тэднийг нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүн болон хорооны үйл ажиллагаа, тайлан мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах юм. 
Мөн Төвийн бүсийн аймгуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулан, салбарын мэргэжил нэгтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ба үйл ажиллагаа эрхэлдэг төр хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ удаагийн Зөвлөгөөний онцлог нь Улаанбаатар хотоос орон даяар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон байгууллагуудын төлөөлөл болон Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Профессор, багш нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээ мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг өгөхөөр тус зөвлөгөөнд оролцож нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Эх сурвалж www.wikimon.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших