Пауэрлифтингийн дэлхийн АВАРГА Замын-Үүдийн гаальчинд ХАХУУЛЬ өгөөд баригджээ
Нийтэлсэн: 2017-10-04 00:57:46

Замын-Үүдийн гаальчдийн хэрэгт спортын “салбарр”-аас хоёр хүн холбогдсоны нэг нь 2017 оны дэлхийн аварга, Азийн аварга Л.Ариунжаргал юм. Нөгөө нь жүдогийн холбооны нэр хүндтэй эрхэм байгаа. Пауэрлифтингийн аварга нь давтан үйлдлээр буюу “10-45 ДГО” улсын дугаартай, автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан М.Энхтүвшинд 300, .” 33-78 ДГО” улсын дугаартай, ачааны автомашинд ачсан “Тод өнгө гэрэл” компаний ачаа барааг гаальд мэдүүлэхдээ гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Батжаргалын албан тасалгаанд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт эгт холбогдсон. Тэрээр хот аймаг хооронд тээвэр хийж харилцагч нарын итгэлийг алдалгүй ачаа барааг нь хугацаанд нь хүргэж өгч иржээ. Гэхдээ төрийн албаны хүнд суртлаас залхаж мөн хүмүүсийн ам дамжсан “мөнгө өгөхгүй бол хилээр гардаггүй юм” гэсэн яриад итгээд л гаальчдад мөнгө өгчихсөн гэнэ. Энэ тухайгаа “...миний ачаанд 100 хувь татвар төлсөн гэж үзэж байгаа. Харин ачаанд хяналт үзлэг хийхээр томилогдсон 1137 дугаартай гаалийн байцаагч “үзэхгүй, ажилтай байна” гээд үзэж өгөөгүй. Ахлах байцаагч М.Энхтүвшинд учир байдлыг хэлэхэд “сольж өгөхгүй, томилогдсон байцаагчаараа үзүүл” гээд гаргасан. Гаалийн ажилчдын энэ байдал хүндрэлтэй санагдсан. Бүх мэдүүлгээ зохих ёсоор бүрдүүлж шалгуулсаар байхад шийдвэрлэж өгөхгүй удаад байсан. Тэгэхээр нь тэнд бүрдүүлэлт хийж байгаа хүмүүсээс асуухад “өгдөг юмыг нь өгөөд гар, 300-500 мянган төгрөг байдаг юм” гэхээр нь ахлах байцаагч руу ороод “би тамирчин хүн, тэмцээнд оролцох гэж байна, та бүхэн тусалж дэмжээрэй, миний ачааг хурдан шийдвэрлэж өгөөрэй” гээд ахлах байцаагч М.Энхтүвшинд 300 мянган төгрөг өгсөн...” гэжээ. Гэхдээ байцаагч нар нь дэлхийн аваргаас хахууль авсанаа хүлээгээгүй гэнэ.
НУУЦ.мн
