Нууц мэдээллийн уурхай

“Нөхрөөсөө САЛАХГҮЙ бол сэдуксин ууж АМИА ХОРЛОНО” хэмээн эхнэрийг нь сүрдүүлжээ

Нийтэлсэн: 2017-10-03 15:28:40

Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 1...-р дугаар байрны гадна иргэн Э.Г-гийн өмчлөлийн “.....” улсын дугаартай 3Toyota Prius-203 маркийн автомашины урд салхины шил болон хойд багажны шилийг хагалж, мөн багажны гадна бариул, хажуу хаалга хэсгийг зурж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ хэргийн улмаас 710 мянган төгрөгний хохирол учруулжээ. Мөрдөн байцаалтаар хэргийг З.Г гэдэг эмэгтэй үйлдсэн нь тогтоогдсон байна. Болсон явдлын тухай хохирогч нь “ ... миний утас руу Г гэх эмэгтэй яриад чи одоо нөхрөөсөө сал, салахгүй бол стуксин уугаад амиа хорлолоо, амиа хорлохдоо буруутанг нь чамайг гэж гэрээслэл бичнэ гэж ярьсан. Ойр ойрхон залгаад байсанд би утсаа аваагүй. Удалгүй орж ирээд манай гэрийн хаалгыг өшиглөөд, хаалга онгойлго гээд орилоод байхаар нь гэрлээ унтраачихсан. Гарч ирж уулз гээд нөхөр болон миний нэрээр дуудаад орилсон. Манай гэрийн ойролцоо ямар нэгэн том чулуу байдаггүй ба цонхоороо харж байтал хашааны гаднаас том блокыг өргөж авчиран миний машины урд, хойд салхины шилийг хагалж, багажны бариул болон хаалгыг цохиж эвдээд яваад өгсөн. Маргааш нь яриад чаддаг юм бол цагдаадаа хэлээрэй, айхгүй байна гэсэн мессеж ирэхээр нь зургийг нь угаалгаад байцаагчид өгч хэрэгт хавсаргуулсан. Энэ явдлаас хойш над руу байнга ярьж, мессеж бичиж байгаа. Архи уухаараа л залгаж ярьдаг..” гэжээ. Харин хохирогчийн нөхөр Д.Б нь Г гэх эмэгтэйтэй 2016 оны 3-р сараас хойш эр эмийн харьцаатай болсоноо хүлээжээ. Бүр хэрэг гардаг орой гэртээ байсан гэнэ. Нууц амраг нь ирээд нэрээр нь дуудаж хашгирахад айгаад гараагүй аж. Харин нууц амраг нь хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэнэ. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж хохирогчоос уучлал гуйж мөн нөхрөөс нь холбоогоо бүрэн тасалсан гэдгээ мэдүүлсэн ч 450 мянган төгрөгөөр торгуульжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших